ЭМЯ 37 сая төгрөгийн ТЕНДЕР зарлажээ
2023-11-03

Эрүүл мэндийн яамнаас Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулахаар тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 37 тэрбум 508 сая төгрөг. Багагүй хэмжээний хөрөнгийг зээл эрт илрүүлгийн сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. 
 

 

Тодруулбал, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл” хэрэгжүүлэх юм.  Сонирхолтой нь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австрийн гарал үүсэлтэй компани тендерийн материал худалдан авах эрхтэй хэмээн тусгайлан заажээ.

 

Сүүлийн жилүүдэд нутагшиж байгаа нэг зүйл нь зээл тусламж үзүүлж байгаа улс нь өөрийн улсын компаниудыг төсөл хөдөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулдаг болсон үйл явц юм. Нэг үгээр манай улсад хөрөнгө оруулалт хийж, зээл тусламж үзүүлж байгаа ч өөрийн улсын ААН-үүдээ манай улсад үйл ажиллагаа явуулах замаар дэмждэг үзэгдэл газар авсан. Энэ жишгээр энэ удаагийн тендер  Австрийн гарал үүсэлтэй компани тендерийн материал худалдан авах эрхтэй гэх үг өгүүлбэрийг тусгайлан оруулж өгсөн байна. 

 

Тендерийн баримт бичигт тусгаснаар 37 тэрбум төгрөгийг Хавдрын эрт илрүүлгийн нэгдсэн сүлжээ байгуулахад шаардлагатай програм хангамж, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, сургалт хийхэд зарцуулахаар төлөвлөжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин