Тэргүүн хамба Д.Жавзандорж гэж хэн бэ
2023-11-02

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хийдээс өчигдөр Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залахаар болсон талаар мэдээлсэн. 

 

 

Тэгвэл Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийлийн ТЭРГҮҮН хамба лам лхаарамба Д.Жавзандорж гэж хэн бэ гэх асуулт олон нийтийн дунд анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. 

 

30 дугаар хамба Д.Жавзандоржийн намтрыг хүргэе. Д.Жавзандорж хамба нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд лам болж, бурхны ном үзэж эхэлсэн байна. Үргэлжлүүлэн  Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж,  Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байдаг. Харин 1998 оноос эхлэн  2005 он хүртэл тасралтгүй 8 жил  Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцсан байна. Үүнээс хойш ч мөн ихэнх цагаа Энэтхэгт Буддын гүн ухааны номонд суралцахад зарцуулсан байна. Түүний хувьд 2018 онд лхаарамба цол хүртсэн бөгөөд Ардын хувьсалаас хойш Монголын анхны лхаарамба цолтон болсон аж. 

 

Харин 2019 оноос  Монголдоо ирж шашин номын хэрэг, сүсэгтэн олон, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөх зорилт тавин ажиллаж эхэлжээ. Түүнийг  сүсэгтэн олон "Монгол багш" хэмээн хүндэтгэдэг. 

 

Түүний тухай Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв "Д.Жавзандорж лхаарамба багш мэргэдийн орны мэргэн боллоо. Лхаарамба цолыг хэр баргийн хүн авдаггүй. Тэрээр энэхүү цолыг хүртэхийн тулд асар их хөдөлмөр гаргасан. Түүний хажууд багаасаа байсан хүний хувьд Д.Жавзандорж лхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан. Энэтхэгт 16 жилийн дотор гүн ухааны таван ботийг судалсан. Улмаар шигшигдэж лхаарамбын шалгалтанд орох эрхээ авсан. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж лхаарамба цолыг хүртдэг юм. Тэрбээр зургаан жилийнхээ дөрөвт нь тэргүүлж хоёр жилд нь дэд байрт жагссан. Ийнхүү Энэтхэгийн буддын ертөнцийн анхаарлыг татаж, дэлхий даяар шуугиж байна.Тэр Монгол хүний суу ухааныг харуулсан” хэмээж ярьж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-03
ганданг 24 цаг нээлттэй болго бас байнга цэвэрлэж угааж бай. тагтааг хооллож байг бас өнчдийг гэгээрүүлэх ажил хий.
2023-11-03
Зочин:
Амжилт хүсье
2023-11-03
WILLIAMS POLSEN:
WITH THE HELP OF A RECOVERY EXPERT YOU STAND A 90% CHANCE OF RECOVERING BACK YOUR CRYPTOCURRENCY IF YOUVE BEEN A VICTIM OF FAKE INVESTMENT SCHEMES.ILL RECOMNMEND A PROFFESIONAL WHO HELPED ME WITH MINE WITHOUT ANY UPFRONT PAYMENTS THE BEST I COULD DO TO SHOW APPRECIATION IS TO GIVE REVIEWS ABOUT HES GREAT WORK ILL ADVICE YOU CONTACT [COINSRECOVERYWORLDWIDE] @ G MAiL [.] COM HES THE BEST IN THE SERVICE
2023-11-03
Иргэн:
Энэ ороо бусгаа цант ард олон ихийг хүлээж байгаа. Сайн үйлсийг дэлгэрүүлэх болтугай. Өвдөг сөгдөн мөргөмүү.
2023-11-03
Baabar novsh gazrriin biteg tsedenbaliig muu shaah hen be chi
2023-11-02
Ашгүй дээ, овоо хүнээ тавьсан бололтой?! Чой хамба өөрөө нэрийг нь дэвшүүлсэн гэдэг байхаа?
2023-11-02
Шар хувалз
2023-11-02
Мөнх:
Яасан бага унтдаг юм бэ. Хүн хоногт дунджаар 8 цаг унтах ёстой гэдэг ш дээ. Лам хүн байж яах гэж нойроо хасдаг бна аа.
2023-11-02
Шар шувталсан нь хэн нь билээ, еөр андуураад болохгүй юм
2023-11-02
Амжилт хүсье! Шинэчлэл хийж, монгол хэлээрээ номоо хурдаг,сурталчилдаг болохыг хүсье? Монгол хүмүүс монгол л байцгаая.
2023-11-02