АН-ын гишүүд, дэмжигчид гэх хүмүүс өнөөдөр АН-ын байрны өмнө цуглаан хийж, Л.Гантөмөрийг өргөдлөө өгөхийг шаардлаа.
Тэд АН-ын дарга Л.Гантөмөрийг МАН-тай хуйвалдсан, намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн, гишүүдээ ялгаварлан гадуурхсан, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаггүй зэрэг шалтгаанаар өргөдлөө өгөөд “зайлах”-ыг шаардлаа. Л.Гантөмөрийг сайн дураараа өргөдлөө өгөөд АН-аас явах хүртэл энэ шаардлагаа тавьсаар байх гэнэ.
Ардчилсан нам Монголын төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, ард түмний дуу хоолой болох учиртай. Гэвч энэ намынхан дотроо учраа олохгүй байсаар сонгуулийн мөчлөгийг дуусгаж байна. Сонгуулийн эхний жилээс эхлэн талцаж, эрх мэдлийн төлөө хөлөө жийлцсээр ирсэн АН-ынхан өнөөдөр ч учраа олсонгүй. Дарга нь тодорхойгүй олон сарыг өнгөрөөсөн энэ нам арайхийн Л.Гантөмөр гэх даргатай болсон. Гэтэл өнөөдөр Л.Гантөмөрийгөө өргөдлөө өгөөд “зайлах”-ыг шаардаж, цуглаан хийж байна.
Энэ янзаараа АН-ынхан учраа олохгүй байсаар 2024 оны сонгуультай тулж, өнгөрсөн жилүүдийн адил гудамжинд биенээ баалж зогсох бололтой.
Б.Хэрлэн
Уншиж байна |