Б.Бат-Эрдэнэ: Газар шорооны төлөө тэмцэж буй иргэдийг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй
2023-11-02

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв.

 

 

Уулзалтад "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан ,тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин Монгол Хятад соёл, урлагийг дэмжих холбооны Тэргүүн Рэнцэн нарыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх,Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо.

 

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Би зөвхөн өөрийн сайд байх хугацаандаа хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээнд тусгасны дагуу агаар, хөрс, ус, бохир усанд шинжилгээг бүрэн хийдэггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авдаггүй, Байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж,илэрсэн зөрчил дутагдлыг заасан хугацаанд арилгадаггүй 4 асуудлыг асуумаар байна.

Үүнд:

1.“Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015” стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал усыг байгальд нийлүүлж байна,

2.Химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, химийн бодисын хадгалалт хамгаалалт шаардлага хангахгүй байна,

3.Тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээгүйгээс их хэмжээний хуримтлал үүсэж байгаль орчинг бохирдуулж байна,

4. Өрмийн шингэн хаягдлын сангийн нөхөн сэргээлтийн явцад газар дээр нь тавих хяналт дутмагаас нөхөн сэргээлтийн чанар шаардлага хангахгүй байна. Хэрэв Монголын компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа ийм зөрчил гаргасан бол Хятадын Засгийн газар ямар арга хэмжээ авах байсан бэ гэдгийг Танаас асуумаар байна. Хэрэв эдгээр зөрчлийг арилгахгүй бол танай үйл ажиллагааг хаах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. "Петро Чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали- Хэрэв манай Улсад ийм зөрчил гаргасан бол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгнө, мөн хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу арга хэмжээ авна. Зөрчлийг арилгуулах боломж олгохгүйгээр үйл ажиллагааг нь шууд зогсоохгүй болов уу.

 

 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: Би танай Улсыг тийм зөөлөн хуультай гэж бодохгүй байна. Танай компани манай Улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан даалгаврыг үл маргахгүйгээр биелүүлэх шаардлагатай. Би танд Монгол Улсын шүүхийн шийдвэр, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье. 12 дугаар сарын 1-ны өдөр "хийж байна, боловсруулж байна" гэдэг албан бичиг хүлээн авахгүй. Би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзнэ. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй бүх зөрчлийг арилга. Танай компани Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулсан. Би танд нэг сарын хугацаа өгч байгаа хэдий ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд хийсэн ажлыг нь очиж үзнэ. Түүнчлэн нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж буй иргэдийг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй.

"Петро Чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали "Бид асуудлаас зугтахгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Зөрчлийг арилгах болно" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Жүжигчид жүжигээ тоглосоор байна уу
2023-11-05
Монгол хүн Хятдад очоод байгалын баялагт нь тулгуурлаад компани байгуулаад газрыг нь ухаад ашигыг хүртээд ард түмнийг нь доромжлоод сууж байсан тохиолдол байдаггүйл байхгүй юу манай төр засаг ямар тэнэгүүд гэхээрээ ийм зөвшөөрөл өгөөд ард түмнээ эх нутагт нь мал шиг доромжлуулаад суудын болдоо
2023-11-05
Иргэн:
Пээдгэр хариулж байна шүү энэ хужаа ...Тийм болгосон нь Монголын авилгачид ,бүүр тодруулбал МАН ... Энэ сайд болж байна Гэхдээ илүү чанга байх ёстой Хүлээж авч уулзах биш ,дуудаж ирүүлэх, улмаар үйл ажиллагааг зогссоххх ёстой..Энд баыгаа Монголчууд гар хөл болох,нутгийн удирдлага бэлэг сэлт авахаа болих хэрэгтэй
2023-11-04
иргэн:
Комунизм уу наад нөхөр чинь аль нь биш өөрөөр хэлбэл хэн ч биш зүгээр жирийн нэг мэдрэл муутай алиалагч өөрийгөө олоогүй оюуны хоосрол суганы үс даган баясагч хамхуул гээд олон цол гуншин өгч болохоор нөхөр байгаамаа горьдлого тээж илүү хошуулах хэрэггүй зүгээр л урдах амьдралаа бодоорой.
2023-11-03
ene muu hytaduud hud shvv naaduulchin udahgui baylagiiig in hu hamaad alga bolno tiim bolhoor naana ingej bgaats tsaana zvgeer ineed in hvreed yag hiij haragdandaa getsen bgaa odoo muu gulugnvvdiig huuj gargah heregtei manai ulsad uchnuun zeel ugluul gedeg harin ter zeelendee manai baylagiig huu hamaad barahgui odoo ahid manai uls zeeltei heweerei bgaad bna.ene bol hytaduud mongolchuudiig muljij bna.odoo hytad uls yaduu hvn gej baihgui bolson yag hezeenees hytaduud yaduu hvngvi bolson be hytaduud ogtsom hugjij ehelj bna gewel manai newt anh ochirbat gej howdgiin gai tsagaan deelendee garaaraa archij ehelsnees hoish hen ashiglaj ehleed barag udii hvrtel 20jil bolj bna.hen ashiglaj irsen in oilgomjtoi muu jungaa pizdaakuud er in bol manai ene ulun howdgiin gainuudaas bolj bna tegeed manai uls hugjihgvi bna.owoo bosgoogvi bol shaazgai yun deer suuhuu gehcheer ene muu turd bgaa ulun pizdaakuud hytaduudad nair tawj awilgal awch bungu vzeegvi ulungvvd shvlsee goijuulan ulsaa hudaldaj eh ornoosoo urwasan urwagchid ih izen chingis haanii zahisiig hytaduudtai niilj ih ornoo zarj khaanii zahiasiig zurchsun tul ene muusai urwagchdiig tsaazlah estoi ym uul in tegsen yu bolson be ene muu urwagchid daam bna te udahgui ta muusai amdral tusgul ireh tsagchin irne ezen khaan helegnej nergeh tsag in udahgui vr udam vndeseer in ustgah bolno ard tvmench vvniig harah bolno
2023-11-02
Овоо ш дэа болж байна ийм сайдтай бол нөгөө капитализмыг нь байгуулах юухан байхав
2023-11-02
иргэн:
Комунизм уу наад нөхөр чинь аль нь биш өөрөөр хэлбэл хэн ч биш зүгээр жирийн нэг мэдрэл муутай алиалагч өөрийгөө олоогүй оюуны хоосрол суганы үс даган баясагч хамхуул гээд олон цол гуншин өгч болохоор нөхөр байгаамаа горьдлого тээж илүү хошуулах хэрэггүй зүгээр л урдах амьдралаа бодоорой.
XUSNEER SHAAX ERTEI80955877
2023-11-02
ANYSDN80955877 44DEESH
2023-11-02
SEKSDN80955877
2023-11-02
Сайхан мэдээ байна
2023-11-02