УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг дагасан хуулиудыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллахдаа онгоц хөлөглөх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Хойд аймаг, сумдын иргэдийг онгоцоор нисэх боломжийг хангахаа төсвийн 280 сая төгрөгөөр Тосонцэнгэлийн нисэх онгоцны буудлыг засварласан. Ганцхан Завханыхан биш Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэд Тосонцэнгэлийн нислэгийг хүлээж байдаг.
Завхан аймаг руу долоо хоногт хоёрхон удаа онгоц нисдэг. Орон нутгийн уул уурхайн ажилчид захиалга өгчихдөг учраас иргэдэд тийз олддоггүй. УИХ-ын гишүүн би ч Завхан руу онгоцоор явахад хүндрэлтэй байдаг” хэмээн тойрогтоо нислэгтээ болох хүсэлт тавилаа.
Уншиж байна |