Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёр асар их буруу бодлого явуулж байна
2023-11-02

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, санал хураалт явагдаж байна.

 


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ.

 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр “НӨАТ-ын 2 хувийг буцааж олгох системийг 2014 онд эхлүүлсэн. Одоо үүнийг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. УИХ-ын даргын санал авсан нь зөв зүйтэй шүү. Хэдэн хүн дэмжсэн нь чухал биш бид бодлогын хувьд үүнийг хийх ёстой. НӨАТ гэдэг чинь ААН-үүдэд ямар их дарамт болдог гэж бодно. Олонх та бүхэн маань нэг их талцалгүй зөв бодлогыг дэмжээд шийдмээр байна.

 

Хоёрдугаар асуудал, Ч.Хүрэлбаатар телевизээр худлаа ярьж байна лээ. Түүхий эдийн үнэ унаж, төсвийн орлого гэнэт доош унавал яах юм бэ, НӨАТ-ын урамшууллыг нэмэгдүүлж болохгүй гэж худлаа ярьж байна.

 

Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн. Ч.Сайханбилэг, Б.Эрдэнэбатын Засгийн газар, дараа нь Ч.Хүрэлбаатарын үеэс төсвийн цоорхойг нөхдөг болсон. Маш их мөнгө устгасан. Тогтворжуулалтын сангийн нэг их наядаар цоорхойг нөхсөн. Ингэж болохгүй.

 

Түүхий эдийн үнэ унах чинь НӨАТ-тай ямар ч холбоогүй. Тогтворжуулалтынхаа санг сэргээж, ашигла.

 

Гурав дахь, Ирээдүйн өв санг бас “алаад идчихсэн”. Болиоч дээ, Б.Жавхлаан! Ирээдүйн өв сангаас 2030 он хүртэл нэг ч төгрөг зарцуулж болохгүй хуультай. Гэтэл та нар хүчиндэж байгаад эндээс мөнгө авч иддэг болгочихсон.

 

Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн хөрөнгийг аваад идчихдэг. Тэгээд НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгоё гэхээр үгүй гэж хэрүүл үүсгэдэг. Төсвийнхөө зарлагыг багасга, Б.Жавхлаан.

 

Би Ерөнхий сайдыг хэлэхгүй, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёр асар их буруу бодлого явуулж байна. Монгол Улсын төсвийн зарлага нэг жилийн дотор хоёр дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм айл дэлхий дээр байхгүй.

 

Харин ч төсвийн зарлагыг дандаа барьж явдаг, хуулиар зохицуулдаг. Монголд хууль гууль боллоо. Та нар олонхоороо шуурч, ямар ч хуулийг өөрчилж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн тогтоолын төсөл орж ирж байна. Дэлхий дээр зээл өгдөг, ипотекийн санхүүжилт хийдэг төв банк гэж байхгүй. Буруу бодлогыг үргэлжлүүлж байгаагаа хэзээ болих юм бэ? Ипотекийн зээлийг Засгийн газар хэзээ авах вэ?

 

 

Мөнгө хэвлэх гээд байгаа юм уу. Төв банк мөнгө хэвлэж эх үүсвэрийг нь нэмэгдүүлээд, нийслэл, орон нутагт өг гээд байгаа юм уу? Ингэж уншигдаад байна.

 

Та бүхэн төсвөө маш их тэлж, мөнгөний бодлогод ямар ч орон зай байхгүй болгосон. Сонгууль угтаж мөнгө хэвлээд орон нутгаар тараавал инфляциа дийлэхгүй.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Санаа зовж байгаа агуулга зөв, санал нийлж байна. Бид Төв банкны инфляцийн зорилтод төсөв, мөнгөний бодлогыг нийцлэх хэрэгтэй.

 

Ипотекийн зээлд нэмж мөнгө хэвлэх, нийлүүлэлт хийх ямар ч шаардлагагүй болсон байгаа. 10 жилийн хугацаанд 4 их наяд төгрөг төвлөрч, сар бүр 20-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирдэг. Үүнийгээ эргүүлээд гаргаад байхад жилд 400-500 тэрбум төгрөгийн эргэлт үүссэн.

 

Ипотекийн зээлийг Засгийн газар авах боломжгүй байна. Бидэнд хугацаа хэрэгтэй байна.

 

Бид дэлхийн банкны төсөл авсан явж байгаа. Засгийн газар ямар бүтэц, үүрэгтэйгээр бүрэн хянаж авч явах талаар судалж байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төсвийн шинж чанартай үйл ажиллагааг Монголбанк санхүүжүүлэх ёсгүй. Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлж болохгүй, мөнгө хэвлэж болохгүй. Б.Жавхлан сайд хүртэл Монголбанк хэвлэх машинтай, мөнгө хэвлэдэг юм шиг яриад байх юм.

 

 

Ард түмний амьжиргаа үнийн өсөлтөд хэлмэгдэж байна. Ипотекийн зээл шууд ханшид нөлөөлнө. Импортыг хамгийн их дэмждэг зарцуулалт. Үүнийг нэмэгдүүлж, төсвийг тэлж болохгүй. Ард түмэн үнийн өсөлтөд хамгийн их санаа зовж байна. Үнийн өсөлтөд анхаарахын оронд мөнгөний нийлүүлэлт, төсвийг улам тэлж байна.

 

Үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байгааг Сангийн сайд яагаад ойлгодоггүй юм бэ.

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг гишүүн хэд хэдэн зүйл ярилаа. Төсвийн тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зарцуулаад дуусаж байгаа гэж ярьж байна.

 

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, тогтворжуулалтын санг өөрөө адилхан зарцуулсан. Тэгээд одоо бусдыг дайрч, доромжилдог нь хэрээс хэтэрлээ. Ингэж болохгүй.

 

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг идсэн гэж ярьж байна. Сангийн яаманд байгаа төрийн сангийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байгаа. Энэ жилдээ амжуулаад Ирээдүйн өв сангийн 2.9 их наяд төгрөгийг тусад нь гаргаж, Монголбанкинд байршуулна. Нэлээд хэсгийг нь доллар болгож, валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр авч хадгалах бодлогыг 2024.01.01-ээс хэрэгжүүлэхээр СЯ, ЭЗХЯ ярьж байна.

 

Улс төр хийж болно, худлаа ярьж, хүн гүтгэж болохгүй. Тэрбум төгрөг зарцуулж, телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Н.Алтанхуяг аа, Увс аймагт өрсөлдөх гэж байгаа бол очоод өрсөлд. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төрийн албан хаагчдын цалинг 10%, хот тохижилтын ажилчдын цалинг 20%-иар нэмэхээр орж ирсэн. Энэ бол үнийн өсөлттэй уялдуулж нэмж байгаа нэмэлт. Төрийн албаны хуульд төрийн албан хаагчдын бүтээмжтэй уялдуулж нэмнэ гэж заасан. Энд мөнгө тавьсангүй. Бүтээмжийг анхаарахгүй байна. Үүнийг яагаад оруулж ирсэнгүй вэ?

 

 

Тэтгэврийг 2024.04.01-ээс нэмэхээр заасан  байна. Тэтгэврийн хууль 2024.01.01-ээс хэрэгжих ёстой. Яагаад нэг улирал хүмүүсийг хохироож байгаа вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Тэтгэврийг 04.01-ээс нэмнэ гэдэг нь инфляцид идүүлэхгүй байх эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.

 

Бид төсвийн тодотголоо 07 дугаар сард хийж, 08 дугаар сараас цалингийн нэмэгдэл орсон. 08 дугаар сард нэмсэн цалинг удалгүй, дөрөвхөн сарын дараа дахиад нэмбэл эдийн засгаа халааж, инфляциа өдөөж, буцаад үнэгүйдэл болох аюултай. Тиймээс 6 сарын дараа болгож, 04 дүгээр сарын 01-нээс нэмэхээр оруулж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох хууль хаачив. Ажлын хэсэг энэ тэр гэж тэр хуулийг яагаад замхруулах гээд байгаа юм бэ. Хамгийн боловсролтой 105 иргэн 3 хоногийн дотор саналаа өгсөн байна. Бид эх оронч болж, татвар төлөгч болъё гэж саналаа өгсөн байна. Гэтэл яагаад үүнийг хэрэгсэхгүй байгаа юм бэ. Саналаа өгсөн иргэд эргээд доромжлуулж байна. Тэд хамгийн мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэд байна. Судалгаагаар 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь 18-25 насны залуус байна. Ийм байхад иргэдийн саналыг улных гэдэг маягаар тоохгүй байж болохгүй.

 

 

Засгийн газар хэтэрхий данхайсан байна. 1/3 нь давхар дээлтэй, 23 сайдтай, 17 яамтай болсон байна. 600 тэрбумаар дутна гэдгийг ойлгож байна. Иргэд үүнээс илүү гартал татвараа төлчихнө. Санаа зовох асуудал байхгүй.

 

Ямар үр ашиггүй байгааг засъя гээд байхад энэ хуулийг яагаад хойшлуулаад байгаа юм бэ. Үүнийг хэлэлцвэл та бүхэн ард түмний нам, ард түмний засаг болно. 

 

Сангийн сайд Б.Жавхлан: Таны ярьж байгаа асуудал Засгийн газраас улсын төсвийг өргөн барьснаас хойш яригдаж, иргэдийн санал авсан. Цаашид ямар процесс үргэлжлэхийг байнгын хороо хариулсан нь дээр.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариулт авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 14.00 цагаас санал хураалтаар үргэлжилнэ. 

Shuud.mn
Сонин хачин
dn:
tetgevriig nemeh asuudal , tsalin nemehtei ymarch holboogui shuu ! sangiin said mudak aa .nuguu talaar mungu hevleh bol undesnii mungun temdegtei chiheriin tsaas bolgoj bgaagiin helber shuu ! mongol ulsiin mungun temdegtiig Zoljargal gej mudakaas ehleed unegui tsaas bolgoson ym , odoo bolij hatuu hamgaalah yostoi !
2023-11-03
Иргэн:
Домбон толгойтуудыг толгой дээрээ гаргахаар яаж баадгыг харж л сууна даа.
2023-11-02
Тэрийг МАН ыхан нийлээд замхруулах гэж байгаа юм. Зориуд НДШ, ХАОАТ, ЭМД энэ тэрийг зэрэгцүүлж оруулж санал асуулга явуулаад хүчийг нь сулруулж байна. Сангийн сайд нь УИХ ын даргаас ч илүү хүчтэй байна. Хэдэн гишүүд бол хэрэггүй амьтад байна даа
2023-11-02
SEKSY80955877
2023-11-02