Хууль тогтоогч байгууллага нь хууль тогтоомжоо ягштал мөрдөж, бусдад үлгэрлэх ёстой. Гэтэл Г.Занданшатарын даргын цэргүүд энэ үүргээ гүйцэтгэхгүй байна.
Тодруулбал, Улсын Их хурлын тамгын газар 10 сар шувтарч шинэ сар эхэлсэн. Гэвч аравдугаар сарын ШИЛЭН дансны мэдээллээ олон нийтэд ил болгоогүй байна. Хуулийн дагуу тухайн сарын орлого зарлагын мэдээлэл тухайн сарын 8 гэхэд ШИЛЭН дансанд мэдээлэгдсэн байх ёстой. Гэвч УИХ-ын Тамгын газар өмнөх парламентын баталсан хуулийг үл тоож мөрдөхгүй байна.
Тус байгууллагын хувьд угаас Шилэн дансны мэдээлэлд хайнга ханддаг. Өмнөх саруудад Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээг байршуулсан боловч зарлагын гүйлгээ бүрт эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбарыг хавсаргаагүй байгаа юм.
Уншиж байна |