Б.Бат-Эрдэнэ: Өвлийн аялал жуулчлалыг сурталчлах ИНФЛҮҮСЭР-ийн баг авчирна
2023-11-01

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын яамнаас Өвлийн аялал жуулчлалын талаар мэдээлэл хийсэн байна. 

 

 

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. 11 дүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах, хоёрдугаар сард уламжлалт Цагаан сарын баярыг сурталчлах ИНФЛҮНСЕР-ийн баг ирнэ. 2023-2024 онд зургаан удаагийн баг авчрахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын үр дүнд МУ-ын талаарх мэдээлэл 500 орчим сая хүнд хүрсэн. 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой гурван томоохон шийдвэр гарсан. 

  1. ОУ-ын болон дотоодын нислэгийн хэвээр хадгалах

  2. Өвлийн аялалд жуулчдад бэлэн байгаа 7639 орны тоотой 111 бааз байна. Цаашид баазуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шинэчлэх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Нийт 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор БОАЖ-ын яамнаас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн. 

  3. Боомтуудын цагийг уртасгаж ОХУ болон бусад улсын жуулчдыг нээлттэй хэлбэрээр хүлээж авах шийдвэр гаргасан" гэлээ. 

 

 

" гэлээ

Shuud.mn
Сонин хачин