Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг боллоо
2023-11-01

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Процессын дахин инженерчлэлээр төр үйлчилгээний байгууллагын нэгэн адил иргэндээ хүрч үйлчилж чаддаг байх тогтолцооны өөрчлөлт хийхийг зорьсон. Шинжилгээний баг 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, салбар дахь эрсдлийг тооцож гарсан. Урьдчилсан байдлаар Хөдөлмөр нийгмийн хамгаалын салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Хөдөлмөр, халамж, НД-ын үйлчилгээ иргэн бүрийн үйлчилгээ авдаг үйлчилгээ. Эдгээр үйлчилгээний 70 орчим хувь нь уламжлалт цаасан харилцаан дээр тогтдог. 

 

Жишээ нь, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд очиж группээ сунгуулдаг. Энэ байхгүй байх боломжтой.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн баг "Ийм төрлийн процесс төрд байх ёстой юу? Ийм төрлийн процессыг төр өөрөө хийх ёстой юу? Энэ төрлийн процессыг хүн хийх хэрэгтэй" гэсэн гурван асуултад хариулт өгөхөөр ажилласан" гэлээ. 

 

 

ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “Иргэн төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа нэгээс илүү албан хаагчийг дамжих ёсгүй.

 

Төрийн албан хаагчийн сэтгэл хангамжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, амар хялбар байх, түргэн шуурхай байдлыг бий болгох үүднээс ХНХЯ, НДЕГ, ХХҮЕГ-т 211 үйлчилгээнп процессын дахин инженерчлэл хийлээ.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын 211 үйлчилгээнд 1999 бодит эрсдэл байна. Иргэнд үзүүлэх үйлчилгээ хүнд сурталтай, олон шат дамжлагатай байна.

 

Иргэн нийслэлийн есөн дүүргээс үйлчилгээ авахад 23 000- 34 000 төгрөгийн зардал гаргаж байна. Орон нутагт 54 000-108 000 төгрөгийн зардал гаргаж, иргэн тэтгэвэрээ тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг үйлчилгээг авч байна.

 

НДЕГ, ХХҮЕГ өнөөдрийг болтол харьяалал харгалзаж үйлчилгээ үзүүлдэг.  Үүнийг халж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж, иргэд хүссэн газраасаа үйлчилгээ авдаг болно.

 

Сүүлийн жилүүдэд цахимжилт эрчимтэй явагдсан. Гэтэл нийгмийн даатгалын 96 үйлчилгээний 70 хувь, халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь иргэдээс цаасан материал шаардсаар байна. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ хоёр байгууллагаас үйлчилгээ авах иргэд иргэний үнэмлэхээ үзүүлэхэд л хангалттай болж байна.

 

Нийгмийн даатгал, халамжийн салбарын 211 үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийснээр

 

-Төрийн системд байгаа мэдээллийг иргэдээс цаасаар шаардахгүй

 

-Төрийн үйлчилгээнээс баримт бүрдүүлэх 36 шат дамжлагыг 6 болгож буурууллаа" гэдгийг мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Tetgever 7 jileer tootssoniig 5 jileer tootsuulax urgudul bichij 2 udaa ochood avsangui. Yamar xymyysiig nem gex ni uu, ene ni ireegui gesen shuu.
2023-11-02
Иргэн:
НДЕГ -ын хяналт шалгалтын газрын дарга Д.Ганболдын ажлыг сайн шалгах хэрэгтэй этгээд.
2023-11-01
Сувиллын бичиг авахад иргэний үнэмлэх канондож ир гэдэг нь хэвээрэй л байнадаа.Ахмадын хөнгөлөлтөөр(100.0 төг) амрахаар Алтболдод код аваад амрах гэхэд хөнгөлөлт байхгүй гээд хоногийн 135к аар амар гээд, мөнгө буцааж байгааг анхаарч шалгаарай
2023-11-01
Зүйтэй. Сайн байна.
2023-11-01
Иргэн:
Группыг хугацаагүй, эсхүл урт хугацаагаар сунгасан бол асаргааны тэтгэмжийг мөн ижил хугацаагаар сунгамаар байна. Жил болгон асаргаа сунгуулахад маш их хүндрэлтэй, хорооны ажилтаны хүнд суртал дарамт маш их байна. Асаргаа авч чадахгүй байх, завсардах, завсардсан бол эхнээс нь бүх бичиг баримтыг бүрдүүлж тамлаж байна. Сэтгэцийн өвчтэй 1 хүний ард бүхэл бүтэн айлын амьдрал сүйрдэг. Энэ бол эдгэрдэггүй, бүх насаараа асаргаанд байдаг маш хүнд өвчин. Хүний зовлон дээр зовлон нэмэхээ болимоор байна аа. Шинжлэх ухаан дийлэхгүй өвчин гэж байна. Сэтгэцийн өвчин хожуу илэрдэг. Төрөлхийн/олдмол гэж эдгэхгүй өвчнийг ангилахаа боль оо. Сэтгэцийн өвчтэй байснаас хорт хавдартай, тахир дутуу байсан нь дээр шүү! Энэ бол нэг гэр бүлийн бүх хүнийг амьдын тамд оруулдаг хэцүү өвчин.
2023-11-01
зочин:
ЭМЯ, НХХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар төрөлхийн эмгэгээс гадна олдмол мөртлөө эдгэдэггүй өвчний жагсаалтанд орсон өвчнүүд байна. Жишээ нь, хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэг, тахир дутуу болох.. г.м Ийм хүмүүсээ бас чирэгдүүлмээргүй бн. Группын сунгалтыг хугацаагүй болгох хэрэгтэй! төрийн хүнд суртлаас болоод 1 жил асаргаа авахгүй өнжсөн байхад бүгдийг эхнээс нь эхлүүлж, шинэ хувийн хэрэг бүрдүүлж ч байх шиг.. Өмнөх материал, хувийн хэрэг цаасаар, цахимаар бүгд байх ёстой атал дахиал бүх процессыг эхлүүлж тамлан зовоодог. Халамжийн ажилтнууд нь компьютер ажиллуулж чаддаггүй юм уу, мэдээллийн сан үүсгэдэггүй юм уу, эсхүл зориуд хүнд суртал гаргаж өвчтэй хүмүүсээр бах таваа хангадаг садистууд юм уу??
2023-11-01