Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын зураг төсөв боловсруулах тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг нь 100 сая төгрөг байна. Сүхбаатар дүүргийн хувьд долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахйн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Тус бүрдээ хариуцсан дарга, ажилтнуудтай.
Тохижилт, нийтийн аж ахйн хэлтэс гэхэд хот, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, байгууллагын орчинд хийгдэх гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Түүнчлэн дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс нь Хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, эдийн засгийн тооцоо, төсөөлөл хийх, хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулж түүнд холбогдох эдийн засгийн тооцоо хийх чиг үүрэгтэй ажилладаг.
Гэвч тэд Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын зураг төсөв боловсруулах ажлаа хувийн аж ахуйн нэгжид даалгахаар болсон байна. Өнөөдөр төрийн бүх байгууллага яг энэ жишгээр ажиллаж байна. Газар, хэлтэс, мэргэжилтнүүд гээд тусгайлсан чиг үүрэгтэй албан тушаалтнуудтай. Гэхдээ ихэнх ажлаа тендер зарлаад хийчихдэг. Энэхүү тендерийн жишээнээс харахад бүх л бүтэн дүүрэгт дүүргийн 14,16,18 хороодод камержуулалт, 11-р хороо гэрэлтүүлгийн зураг төсөв боловсруулах, Авто замын засвар, автомашины гүүр, автозогсоолын ажлын зураг төсөв боловсруулах чадамжтай мэргэжилтэн байхгүй. Иймээс төсвийн 100 сая төгрөгөөр энэ ажлыг хувийн ААН-д даалгахаас өөр сонголтгүй болсон нь энэ.
Уншиж байна |