МИАТ 11 тэрбумаар агаарын хөлгүүдээ даатгуулна
2023-10-31

Монголын иргэний агаарын тээвэр 2023 онд нийт 94 төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөсөн байна. Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй нь Агаарын хөлгийн шатахуун сумлах, Агаарын хөлгийн иж бүрэн даатгал байна. 

 

 

Тэгвэл МИАТ өчигдөр буюу эн сарын 30-нд Агаарын хөлгийн иж бүрэн даатгал хийлгэх тендерээ зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 11 тэрбум төгрөг байна.  “МИАТ” ХК нь  АНУ-ын Боинг компанийн ДОЛООН агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тендерийн баримт бичигт энэхүү ДОЛООН хөлгийн хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт даатгалд хамруулахаар дурьджээ. 

 Мөн агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл, зорчигч болон агаарын хөлгийн багийн гишүүд, гуравдагч этгээдийн амь нас, эрүүл  мэнд. Зорчигч гэсэн тодорхойлолт нь Даатгуулагчийн агаарын хөлгөөр албан үүргээ гүйцэтгэхгүйгээр зорчиж буй МИАТ ТӨХК-ийн ажилтнуудыг багтаасан байх, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн болон бусад хариуцлага, алдагдсан гэмтсэн ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохирол, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон ангарын хариуцлага, газрын үйлчилгээний хариуцлагын даатгал /3-дагч этгээдийн агаарын хөлөгт гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээ, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, Агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлага багтах юм. 

 

МИАТ компанийн ШИЛЭН ДАНСНЫ мэдээлэлд дурьдсанаар дараах төрлийн даатгалын даатгалын үйлчилгээг мөн авдаг байна. Тус компанийн хувьд өөрийн хөрөнгийнхөө багагүй хувийн даатгалын үйл ажиллагаанд зарцуулдаг болохыг энэхүү мэдээллээс харж болно. 

 

 

Shuud.mn
Сонин хачин