Ч.Хүрэлбаатар сайдын яам 371 саяыг тодорхойгүй байдлаар зарлагаджээ
2023-10-31

Эдийн засгийн, хөгжлийн яам өнгөрсөн есдүгээр сард Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 18 төрлийн мөнгөн гүйлгээ хийснээ Шилэн дансандаа мэдээлсэн байна. 

 

 

Тухайлбал, тус яам албан томилолтод 89 сая төгрөг зарцуулсан байна. Мөн "Алтанбулаг" чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөл утгатайгаар Улаанбаатар электро монтаж компани руу 2.2 тэрбум төгрөг, Тосонцэнгэл 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэл 167 км зам утгатайгаар Монгол ЛЗ зам гүүр компани руу 24 тэрбум төгрөг, Хэнтий аймгийн Дадал сум  "Балж голд төмөр бетон гүүр шинээр барих зураг төсөл боловсруулах" зөвлөх үйлчилгээг ЭМ АЙ ЭЛ компаниас авахаар 136 сая төгрөг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 11-р байрны дотор засвар зориулан 12 сая төгрөгийг зэрэг нийт 18 төрлийн гүйлгээ хийжээ. 

 

Эдгээр гүйлгээнээс анхаарал татах буюу САНХҮҮЖИЛТ нэрээр хаашаа ямар зориулалтаар шилжүүлж байгаа нь тодорхойгүй гүйлгээ хийсэн байна. Шилэн дансны хуульд зааснаар "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг" бичигдсэн байх ёстой. Нэг үгээр иргэд төлсөн татвараа хянах боломжтой байхаар хуульчилсан. Гэвч Ч.Хүрэлбаатар сайдын яам Шилэн дансны хуулийг зөрчиж, тодорхойгүй гүйлгээ хийсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
юу ч голохгүй ичихгүй хулгайлдаг орк
2023-10-31
Зочин:
чононд хонио даатгасан даа мэргэшсэн хулгайч шүү дээ сайн шалга
2023-10-31
Завханы Нөмрөг- Сонгино чиглэлийн авто зам гэсэн утга гэж ойлгох уу
2023-10-31
Shamalhaanii hontsiin shees hontsiin huuhed hurelbaatar
2023-10-31