Н.Ганибал: МАН 6.1 их наядын шууд худалдан авалт хийсэн байна
2023-10-30

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль, тендерийн шууд худалдан авалт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараа бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. 

 

 

Мэдээллийн үеэр НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуульд Татвар, Эрүү иргэн, Зөрчлийн хуультай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ гэж заасан. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барих эрх байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Үүнтэй зэрэгцүүлэн НӨАТ-ын татварыг 5 хувь буцаан олголт нь 2 хувь нийт төлөх татвар 3 хувь болгох өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сард өргөн барьсан. Энэ төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос 2 хоногийн өмнө өргөн баригдсан. 10 хувийн татвартай байгаа нөхцөлд 5 хувийн буцаалт хийхэд татварын бааз суурь хангалттай нэмэгдэж чадахгүй" хэмээн байр сууриа илэрхийлээ. 

 

Харин тус бүлгийн гишүүн Н.Ганибал "МАН таван жилийн хугацаанд 6.1 их наядын шууд худалдан авалт хийсэн. Тодруулбал, 2017 онд 150 тэрбум, 2020 оноос 1 их наяд 50 тэрбум, 2021 онд 2 их наяд 2 тэрбум, 2022 онд 2 их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн гэдэг албан ёсны тоон мэдээлэл ирсэн. Ковидын үе гэдгээр гэдгээр шууд худалдан авалт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 3.4 буюу төрийн болон албаны нууцад оруулсан мэдээллийг ирүүлээгүй. Наад захын мэдээлэл бол 17 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсний оффтейк гэрээ байгаа. Энэ мэтчилэн олон нийтийн мэдээгүй мэдээллийг ил болгоё, зөв бурууг нь ил болгоё гээд Түр хороо байгуулах гээд сонсгол хийх гээд байгаа юм" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Loyle Carner:
HOW TO TRACK DOWN AND RECOVER LOST HACKED OR STOLEN BTC//ETH Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire bitcoin recovery experts, Lost Recovery Masters helps recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams. contacts Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-31
Өөөөөөө. Болт:
Өө болио боль
2023-10-30
хүн иддэг хүнийг ганибал гэдэг дээ.
2023-10-30
AN namiinhan luibarchin tonuulchin deeremchin hulgaich aluurchinguud shorongiin horigdol psda
2023-10-30