НӨАТ-ын буцаан олголтыг ТАВАН хувь болгох асуудлыг ТӨСВИЙН байнгын хороо руу шилжүүллээ
2023-10-27

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн гэх мэдээллийг өглөө. 

 

 

Тэрбээр "Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 

 

УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно гэсэн байдаг. 

 

Эдгээр хуулиудын дагуу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэхэд  https://d.parliament.mn/ -д 489 санал ирсний 200 гаруй нь НӨАТ-тай холбоотой байсан. Мөн МҮХАҮТ, СЕО клуб зэрэг ТББ-ууд олон нийтийн зүгээс албан бичгээр санал ирсэн. Иймээс  НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэх санал асуулга явуулж эхэлсэн. Зургаан хоногийн дотор 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Энэ бол парламентын түүхэнд иргэд анх удаа иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар шууд оролцсон үйл явдал боллоо. Иймээс Дэгийн тухай хуулийн дагуу санал 100 мянгад хүрсэн бол УИХ-ын дарга чуулганд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр заасан. Иймээс НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэх санал асуулгын үр дүнг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байна" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Russell Antoine:
"When I first read about cryptocurrency investment, I was thrilled at how one can earn enormous money by investing a small amount and earning 100% of what I have invested. I was advised to start my investment with just $3,200, and from there, the purpose of needing endless money to get access to my funds never stopped coming. I paid hundreds of thousands on multiple occasions till I hit the wall. All I had left was to find a means of getting back all I had lost from these scammers. I tried several options but all yielded no success. The authorities weren't helping either. I can still feel the cold shiver in me when I remember I am about to lose $826,000 worth of Bitcoin. Honestly, I still can't recall how I came in contact with Cyber Genie Hack _Pro but it was the best decision ever. I was able to get all my Bitcoin successfully recovered with the help of Cyber Genie Hack Pro within a couple of hours. Thank you all, season greetings. Contact the best cryptocurrency recovery experts via. WEB: "http://cybergeniehackpro.xyz/" WHATSAPP: +1-2-5-2-5-1-2-0-3-9-1.
2023-10-30
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-28
Ард түмэн халаасныхаа хэрээр, ходоодоороо санал өгдөг. Харин төрийн хүн бол толгойгоороо , мэдлэгээрээ онцгойрох ёстой. Энэ эргүү хорлож дуусч байна
2023-10-28