“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох зорилго тавьсан. Энэ дагуу тусгайлан яам байгуулж, Н.Учрал толгойлж байгаа.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Цахим үндэстэн болох зорилгоо биелүүлэхээр НЭГ ИХ НАЯД төгрөг зарцуулаад байгаа талаар Х.Ганхуяг гишүүн өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр "Бид цахимжуулахтай холбоотой бараг НЭГ их наяд төгрөгийн зардал гаргасан байна. Бүх яам, агентлаг төрийн захиргааны байгууллагыг цахимжуулах ажлыг хийсэн. Холболтыг И МОНГОЛИА дээр хийж байх шиг байна. Зөвхөн Эрүүл мэндийн яам цахим эрүүл мэнд хөтөлбөрт 200 гаруй тэрбумыг зарцуулсан. Гэтэл одоо хүртэл цахимжаагүй байгаа" гэлээ.
Уншиж байна |