Ж.Сүхбаатар: 11 сая төгрөгт багтаагаад нэхэмжлэл гаргавал ШҮҮХ шуурхай шийдвэрлэх нь
2023-10-27

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжлээ. 

 

 

Үүний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гадуур ээжүүд эмэгтэйчүүдтэй уулзахад гэр бүл цуцлуулсантай холбоотой хүүхдийн тэтгэмжийн асуудал нэлээдгүй яригддаг. Тэтгэмжийн асуудлыг энэ хуулиар зохицуулах уу? 

 

Ажлын хэсэг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Бага үнийн үнэтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хялбар шуурхай үр дүнтэй байдлаар явуулах үндсэн зорилгыг тавьж хуулийн төслийг боловсруулсан. Нийт зургаан төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг оруулсан. Гэр бүлийн маргаантай холбоотой нэхэмжлэл хамаарахгүй. 

 

 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Хүүхдийн тэтгэмж төлөх харилцааг Гэр бүлийн тухай хуульд тусгаж оруулж ирж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Шүүх байгуулах тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулна. Засгийн газар дэмжвэл УИХ-д өргөн баригдана. Хамгийн сүүлийн тоо баримтаар хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай байгаа тухай мэдээллийг авсан. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Иргэний процессыг бүхэлд нь цэгцлэх судалгаа хийгдэж байгаа юу? Хялбаршуулсан журам нь ердийн шүүхээр шийдэх юмуу? Эсвэл бага үнийн дүнтэй хэрэг шийддэг Шүүх байгуулах юмуу? Гэр бүл, татвар санхүү гэх мэт дагнасан шүүх байгуулвал ямар вэ? Шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны хэдэн хувь нь 22 сая төгрөгөөр доош байна вэ? 22 сая төгрөг гэдэг нь их биш үү? 

 

Ажлын хэсэг: Гэр бүлийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийг дагнасан байдлаар нийслэлд байгуулахаар төлөвлөж байна. Орон нутагт танхимын хэлбэрээр хөгжүүлэх талаар ажиллаж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 11 сая төгрөгт багтаагаад нэхэмжлэл гаргавал ШҮҮХ шуурхай шийдвэрлэх нь. Энэ хууль гараад хэрэг шийдвэрлэх хугацаа буурах уу, зардал нь хэр хэмжээгээр буурах вэ? 

 

Ажлын хэсэг: Хугацааг цахим системтэй уялдуулан богино болгохыг хичээж байна. Иргэний шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэхэд хугацаа ордог 2 том шалтгааны нэг нь хаягжилт. Иргэний шүүх өөрөө нэхэмжлэлээ хүлээж аваад, өөрөө гардуулж, өөрөө мэдэгдэх хуудсаа өгч, өөрөө хурлын товоо зарладаг. Гэвч иргэдийн нэлээдгүй хувь нь хаяг тодорхойгүй. Хоёрдугаарт, шүүх хуралдаан хойшилдог асуудал. Мэдэгдэх хуудас гардуулах, тов тогтоох, нэмэмжлэлийг гардуулах, хариу тайлбар авахад тохирсон процессыг бий болгож өгснөөрөө хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хоёр дахин багасах найдлага байна. Гэхдээ баталгаа өгөх боломжгүй.  

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ хэрэг хялбаршуулна гэхээр Авлигын хууль шиг юм болчих вий. Том дүнтэй авлига аваад баригдсан тохиолдолд хялбаршуулсан гээд 40 сая төгрөгөөр торгуулаад цайрчихдаг. Энэ нь нийгэмд бухимдал үүсгэдэг шүү

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Бид цахимжуулахтай холбоотой бараг НЭГ их наяд төгрөгийн зардал гаргасан байна. Шүүхийг цахимжуулахад хэрхэн анхаарах вэ? 

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Шүүхийг цахимжуулах бодлогыг үргэлжлүүлж, дэмжиж ажиллана. Сүүлийн 10 жил шүүхэд хөрөнгө оруулалт хийгдээгүй. МУ-д хамгийн хоцрогдсон компьютертэй, нурж унах гэж байгаа барилгатай газар бол шүүх. Нэг жижигхэн өрөөнд 3 шүүгч зэрэгцээд сууж байгаа. Үйлчилгээ үзүүлэх нөхцөл байхгүй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Shuud.mn
Сонин хачин
80955877
2023-10-27
ANYSIN SEXSYG808557
2023-10-27
SEKSDI80955877
2023-10-27
өмгөөлөгч:
сайдаа дээд шүүхийг түргэн хан гарьд ордонд оруулахд давж заалдах дээд шүүхийн байр луу ороод бас ч учиртай болох юм биш үү чингэлтэй шүүх амбаарт л байна даа
2023-10-27