УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Төсөв өргөн баригдаад сар орчим болж байна. Төсөв хэлэлцэх байх суурь юмны үнэ дийлдэхээ байлаа. Өнөөдрийн байдлаар ТҮЛШ улсын хэмжээнд тэр дундаа орон нутагт тасарсан. Бүх бүтээн байгуулалт түлшний хомсдлоос үүдэн зогсоход хүрээд байна. Орон нутагт түлшний үнэ 4000 төгрөг давсан. Түлшийг хүргэлтээр зарж байна. Холбогдох яамдууд арга хэмжээ авахгүй юм уу?
Төсөв ярихад дагасан хууль гэж олон хууль оруулж ирдгээ больмоор байна. Өнөөдөр Төрийн албаны хуульд нэмэлт оруулахаар оруулж ирсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 23.9-д Улаанбаатар хотоос тухайн орон нутагт иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэж, Төрийн захиргааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан иргэний 23.3-т заасан томилогдох хугацааг аймгийн төвийн суманд 1 жилийг 1 жил 3 сар, аймгийн төвөөс бусад суманд ажилласан хугацааг 1 жил 6 сараар ажилласан хугацаатай дүйцүүлэн тооцно гэсэн байна. Энэ чинь орон нутаг ажиллаж байгаа хүмүүсийг илт үгүйсгэсэн заалт биш үү" хэмээн үг хэллээ.
Үүний дараа Дэгийн хуулийн дагуу хууль эцэслэн батлах санал хураалт явуулж байна.
Уншиж байна |