УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр “АН-ын бүлэг НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн бариад явж байсан. Гэтэл МАН бидний хийж байгаа сайн үйлийг баллуурдах хууль оруулж ирдэг. Г.Занданшатар дарга НӨАТ-ын буцалатыг 5 хувь болгох санаачилга гаргаж, олон нийтийн дэмжлэгийг авлаа. Одоо хэлсэн үгээ биелүүлж, хуулиа хурдан өргөн барих талаар ажилла аа.
Сайд нар янз бүрийн юм яриад хэрэггүй, парламентын засаглалтай орон шүү. Би та нарт нэг ухаан зааж өгье. 2024 оны төсөв дээр НӨАТ-ыг нааш, цааш болгох нь асуудал болоод байгаа бол НӨАТ-ын хуулиа 2025.01.01-нээс хэрэгжихээр батлаад яв л даа. Ингэвэл ард түмэнд очих татварын дарамт гайгүй болно.
Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Замын дундаас буцуузай, Г.Занданшатар дарга аа" хэмээн НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх хуулийг яаравчлахыг сануулав.
Уншиж байна |