ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлосон.
Гэвч шүүгдэгч Т.Бадамжунайг биеийн байдлаас шалтгаан шүүх хуралд биечлэн ирсэнгүй. Яллагдагч Т.Бадамжунайгийн зүгээс "Есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна" гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулаг яллагдагчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа.
Шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр Т.Бадамжунайд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 3 хүртэл хойшлууллаа.
Уншиж байна |