Нийслэл 183 тэрбумаар АВТОБУС авах тендер зарлалаа
2023-10-25

Өнгөрсөн сарын сүүлчээр нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн гэх хуучин автобус нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан сэдвийн нэг болсон.

 

 

Нийт 336 сая төгрөгөөр хийгдэх энэхүү худалдан авалтын эхний 100 автобусыг нийлүүлэхдээ тендерийн хуулийг зөрчсөн тул цуцалсан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дахин автобусны худалдан авалт хийхээр тендер зарласан байна. Тендерийн нийт төсөвт өртөг 183 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 137 тэрбум төгрөгөөр нь автобус худалдан авахаар болсон байна. Нийт 600 ширхэг их багтаамжийн автобусыг гурван ээлжээр худалдан авахаар тендерийн баримт бичигт дурьджээ. Тодруулбал, эхний 200 ширхэг автобусыг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор, хоёрдугаар ээлжийн автобусыг гэрээ байгуулснаас хойш 120 хоногийн дотор, гуравдугаар ээлжийн 200 ширхэг автобусыг гэрээ байгуулснаас хойш 180 хоногийн дотор нийлүүлэх юм. 

 

Захиалагч тендерт оролцогчоос нийлүүлэх гэж буй бараанд үйлдвэрийн  болон бусад шалгалт, туршилт хийсэн болохыг нотлох баримт, үүнтэй холбоотой мэдээлэл ирүүлэхийг шаардах юм. Мөн Захиалагчийн хяналтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас ажлын хэсэг байгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл I,II, Зорчигч тээвэр III авто бааз дээр шалгалт, туршилтыг хийж, акт үйлдэн хүлээн авахаар болжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bas hen hen dundaas ni unagah bol doo
2023-10-25
Хэзээ ч хятад автобус битгий аваарай. Европ болон Японоос аваарай...
2023-10-25