Шийдвэр гаргаж, шав тавьснаас хойш 10 гаруй жил дуншсан Үндэсний төв сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар болсон байна.
Тодруулбал, өнөөдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Соёлын яамнаас "Энэ оны арванхоёрдугаар сард албан ёсоор ашиглалтад өгнө гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна" гэлээ.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар бөгөөд барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба 5-аас дээш давхарт үндсэн фондууд байрлах гэнэ.
Уншиж байна |