Г. Занданшатар дарга аа, НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох төлөвлөгөө чинь юу болов
2023-10-24

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар "CEO" клуб -ын гишүүдтэй уулзсан байдаг. "CEO" клуб нь Монгол Улсад салбартаа тэргүүлэгч, зөвхөн өөрийн компанийн үйл ажиллагаанаас гадна салбарын хэмжээнд манлайлал үзүүлэн тухайн салбараа хөгжил, дэвшлийн дараагийн шатанд гаргаж чадсан туршлагатай гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, эздээс бүрддэг. 

 

 

Тэдний зүгээс дээрх уулзалтаар НӨАТ-ын иргэдэд олгодог буцаан олголтын хувь хэмжээг шат дараалалтай нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн орлогын бүртгэлийг сайжруулж, далд эдийн засгийг ил болгох, хувийн хэвшлийн өрсөлдөөний орчныг нэг болгох, төсөв бүрдүүлэх бусад татварын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн татварын ачааллыг бууруулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар саналаа хэлсэн байдаг.

 

Тэгвэл энэ уулзалтаас хойш сар гаруй хугацааны дараа УИХ-ын дарга НӨАТ-ын буцаалтыг хоёр хувийг таван хувь болгох  CEO Club-ын гишүүдийн дэвшүүлсэн саналыг холбогдох яамдаар судлуулна хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдээлэл олон нийтийн дунд өндрөө авч УИХ-ын дарга шинэ сайтаараа судалдаа явуулж эхэлсэн. Иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь хүлээлт үүсгэсэн асуудлын нэг. Иймээс өндрөө авч хэдхэн хоногийн дотор 100 мянган хүнийг хүний саналыг авлаа. Гэвч энэ хугацаанд УИХ-ын даргын зүгээс саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэж, мэтгэлцээн зохион байгуулах ажил хийгдсэнгүй. Үнэндээ амжсангүй.

 

Үйл явцтай холбогдуулан Сангийн сайдын зүгээс "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй. Энэ удаа цаг хугацааны хувьд боломжгүй зүйл. Ирэх жил НӨАТ-ын буцаан олголтод 400 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийг таван хувьд болгоход нэмээд 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Төсөвт тийм боломж байхгүй. Санал асуулга нэгэнт эхэлсэн. Дуустал нь харъя гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлсэн. Миний зүгээс төсвийн нөхцөл байдлаа танилцуулсан. Сонгууль дөхсөн хийрхэл “жоомоо алах гэж байгаад, байшингаа шатаах”-д хүргэх вий. НӨАТ-ын 2 хувь бол буцаан олголт биш! НӨАТ-ын баримтыг бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгож, төсвийн орлогыг бүрдүүлж буйн төлөөх урамшуулал юм" хэмээн мэдэгдсэн.

 

Мөн өчигдөр эрх баригч хүчний бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Иргэдээс санал авч Татвар болон Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх нь буруу жишиг гэж үзэж байна. Энэ бол олон нийтийн саналаар явдаг асуудал биш" гэв.

 

Ийнхүү намын бүлэг, хариуцсан яамны саналыг авалгүй эхлүүлсэн УИХ-ын даргын санаачилсан эхлүүлсэн НӨАТ-ын хоёр хувийг таван хувьд хүргэх асуудал нам жим байдалд ороод байна. Санал асуулгын үр дүн гарчихсан байхад санал асуулгыг санаачлан эхлүүлсэн УИХ-ын дарга таг чиг. Тэр иргэдийн саналыг ажил хэрэг болгох талаар мэдээлэл өгсөнгүй. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ddavaa:
CEO klubiinhen shat daraatai nemegduuleh zamaar gej asuudlig tavisan baihad 5 huvi boloh asuudlaar sandal asuulga yavuuljmuiharlah shaardlaga baisan yum bolov uu daa
2023-10-24
Иргэн:
Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, эх орноо бодсон алсын хараатай шийдвэр гаргалдаа!!! Залуучууд бүгд гадагшаа яваад дууслаа
2023-10-24
76 сонгуульдаа кок базари авах гээд үхэлдээд амиа тавьж байгаа. тэд ИХ д үхлийн хөндий дүүргэж байвал хаана ч юу ч болсон хамаагүй байна шүү. бид одоо тэмцэлээ эхэлж шуурган галаар хуйхалж хэмх хаяж уураа гаргаж уушгиа цэвэрлэмээр байна.
2023-10-24
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-24
хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна
2023-10-24