Д.Тогтохсүрэн: Иргэдээс санал авч ТАТВАРЫН хуульд өөрчлөлт оруулах нь буруу жишиг
2023-10-23

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, зарим татварыг тухай хуулийн төслөө танилцуулсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төслийг танилцууллаа. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл юм. Тиймээс хотын дарга ажлаа хүлээж аваад, долоо хоногийн хугацаанд судалсны үндсэн дээр хуулийн төсөл боловсруулан намын бүлэгт танилцуулж байна. Ингэхдээ хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хуультай байх нь зүйтэй гэж үзэж, анхдагч хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Хуульд гурван гол агуулгыг чухалчилж үзсэн.

Үүнд, нэгдүгээрт, хотын түгжрэлийн асуудлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал, төлбөртэй бүсүүд, автомашины зогсоолын талаар зохицуулалтыг тусгасан байна.

Хоёрдугаарт, татвар, хураамжтай холбоотой асуудлыг хөнджээ.

Гуравдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх ёстой гэж үзлээ.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэл хотод нэгэнт агаар, орчны бохирдол, түгжрэлийг шийдэх олон асуудал байгаа учраас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

 

Мэдээллийн үеэр сэтгүүлч НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжсэн байна. Үүнтэй холбоотой цаашид процесс өрнөх талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

 

Тэрбээр "2024 оны хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэж байна. Санал асуулга авах нь нээлттэй. Иргэдийн дэмжлэгийг авсан бол зохион байгуулагчид хуулийн төсөл оруулж ирэх ёстой. Хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх ёстой. Цаашид D-parliament -аар өргөдөл хүлээн авч байгаа журманд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Ямар ч хуулийн төсөлд иргэдээс санал авч болно.  Гэхдээ иргэдээс санал авч Татвар болон Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх нь буруу жишиг гэж үзэж байна. Энэ бол олон нийтийн саналаар явдаг асуудал биш" гэлээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хууль:
Хууль тогтоомжийн тухай хууль
2023-10-24
ЧИ ИХ МНДЛНГТЭЙ ХӨДӨӨНИЙ МАНГАР ЮМ БАЙНА. ОЧИЭ ОЧИЭ ИЙМ ЮМАН ДЭЭР АМ ГАРЧ БАЙДАГ ТЭНЭГ МАНГАР ЮМ ДАА МУУ ӨВӨРХАНГАЙН МАЛ
2023-10-23