"Ковидын төсвийг хариуцаж байсан 4-5 албан тушаалтан тэрбумын үнэтэй байр худалдаж авсан"
2023-10-23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ковидын төсвийн зарцуулалтыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Бидний ярьж байгаа энэ асуудал зөвхөн ковидын төсөв биш. Ковидын үеийн хүний эрхийн зөрчил, мэдээллийн хаалттай байдал зэргээр зургаан бүлэг асуудлын хүрээнд Ерөнхий сонсголыг 10 дугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, миний биеэс бүрдсэн ажлын хэсэг хуралдаад 10, 20 их наядын асуудал яригдаж байгаа учраас шинжээч томилуулах шийдвэр гаргасан. Ажлын хэсгээс шууд шинжээч томилох эрхгүй. Тиймээс Эдийн засгийн байнгын хороонд хандаж, гурван шинжээч томилох хүсэлтийг 14 хоногийн өмнө тавьсан. Энэ асуудлыг хэлэлцэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүй. Ийм шалтгаанаар бидэнд шинжээч томилж өгөөгүй.

 

Тиймээс сонсголыг чанартай явуулах үүднээс тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороонд тавьсан ч хойшлуулаагүй.

 

Хөгжлийн банкны асуудал бол нэг их наяд төгрөг. Харин бид 20 их наяд төгрөгийн дүнтэй асуудлыг ярина. Нэг их наяд төгрөгийн асуудал дээр шинжээч томилж, нотлох баримт цуглуулсан бол үүнээс 20 дахин их мөнгөн дүнтэй асуудалд шинжээчгүй байна. Бид шүүгч, прокурор биш учраас шууд дүгнэлт хийх боломжгүй.

 

Иргэдийн мэдээллээр 63 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Үүний 20 орчим тэрбум төгрөгөөр ямар ч шаардлагагүй болсон үед амны хаалт, хамгаалах хэрэгсэл худалдаж авсан.Энэ хамгаалах хэрэгслүүд одоо эмнэлгүүдийг агуулахад хог болон хэвтэж байгаа.

 

10 тэрбум төгрөгөөр авсан цус шингэлэх бүтээгдэхүүний хэдхэн ширхэгийг ашигласан. Үлдсэн нь эмнэлгүүдэд байгаа. Энэ бодлогын алдаа юу, энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

 

Ковидын үед бусад яамдын төсвийг хязгаарлаж, Эрүүл мэндийн яамны санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөлд асар их мөнгө илүү гарч, хаана ч хамаагүй зарцуулж эхэлсэн. ЭМЯ-ны харьяа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч, 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц бариулахаар зураг гаргуулсан байна. Төсвөөс 25 тэрбум төгрөг гаргаж, нэг эмнэлгийн ажилчдын орон сууцны зураг гаргуулсан байна.  

 

Санхүү, мөнгөний зарцуулалтыг хариуцаж байсан 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан. Хаусанд амьдарч байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үнэн, худлыг бид нотлохгүй. Ийм асуудлууд байгаа учраас шинжээч томилж өгөхийг хүссэн. Энэ сонсголыг шинжээчтэй хийх ёстой эсвэл хойшлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Ийм нөхцөл байдлаас үүдэн сонсгол цаашаа үргэлжлэх боломжгүй боллоо" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Сонсгол явуулбал ажил хэргийн байдлаар явуулаасай. Улс төр болгож, сенсааци битгий хөөгөөсэй.

 

Хуулиар сонсгол даргалагч өөрөө шинжээч нарт мэдэгдэх хуудас хүргүүлэх зохицуулалт байгаа. Хуулийн гарцыг ашиглаад сонсголоо явуулах хэрэгтэй. Улс төр хийгээд баймааргүй байна. Салбарын нэр хүндийн асуудал, хэцүү үед иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө тэмцэж ажилласан эмч нарын ч нэр хүндийн асуудал. Төрийн ажлыг хийх гэж байгаа бол хуулийн хүрээнд явуулмаар байна. Явуулахгүй бол улс төрийн мэдэгдэл хийж болохгүй" хэмээн салбараа өмөөрөв.

 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнөөдрийн сонсгол мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд шинжээч ажиллаж, тодорхой дүгнэлт гаргаж, Монголын ард түмэнд хүргэх ёстой. Харамсалтай нь, нээлттэй сонсголын шинжээч томилох асуудалд санаатайгаар саад хийж байна. Шинжээчийн дүгнэлтгүйгээр сонсгол хийх нь процессын алдаа болно. Шинжээчээ томилуулж, нээлттэй сонсголыг хийх нь зөв.

 

Яамдааас ирсэн мэдээллийг харсан. Төрийн байгууллагууд ийм чадамжгүй юм уу эсвэл албаар зохион байгуулалттайгаар ийм ерөнхий мэдээллээр хангаад байна уу. Энэ асуудлыг нухацтай авч үзэх цаг нь болжээ. Асуулт нь тодорхой байхад өөр ерөнхий мэдээлэл өгөөд байгаа нь ямар зорилготой юм бэ.

 

Ковидын үед хэдэн гэрээг шууд хийсэн тухай тоо баримт ирэхгүй байна. Ийм байхад олон нийтэд мэдээлэл өгөх талаар ярих нь өрөөсгөл.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Сонсголыг товлосноороо өнөөдөр хийхийг шаардаж байна. Ковидын үед бид маш хүнд үеийг өнгөрөөсөн. Эрүүл мэндийн салбар илүү амжилттай даван туулсан. Эдийн засгийн асуудал хүнд, хэврэг хэвээрээ байгаа. Төрийн албан хаагчдыг зовоолгүй сонсголыг яаралтай хийж, олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Дараагийн ковид болоход ажил хийх төрийн албан хаагч олдохгүй шүү.

 

 

Шинжээчтэй, шинжээчгүй сонсголыг яаралтай хиймээр байна. Сангийн яам төсөвтэй холбоотой бүх мэдээллээр хангасан, цаашид ч хангана. Хамгийн сайн хяналт бол ард түмэн. Ард түмнийг мэдээллээр хангаж, мэдэх эрхийг нь өгөх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Зургаадугаар сард байгуулагдсан ажлын хэсэг иргэдийн мэдэх эрхийг хангахаар маш их хичээж ажилласан. Бидний өмнө сонссоноос өөр мэдээлэл ирүүлээгүй.

 

 

Хөгжлийн банкны сонсгол олон ангид кино шиг байсан. Тэнд улс төрийн драм явсан. Бид ЖДҮ гэж ярьдаг. ЖДҮ чинь 50 тэрбум төгрөг. Гэтэл энэ ковидтой холбоотой 20 их наяд төгрөг байна.  

 

Шинжээч томилохгүй бол бид тааж ярих ямар ч боломжгүй. Гурван шинжээч оруулах бодит санал оруулсан. Ажлын хэсгийн ахлагчид нэг ч төгрөгийн эрхгүй, хэн ч өөрөө гүйж ирээд, үнэгүй ажиллахгүй.

 

Гишүүд үг хэлсний дараа Ажлын хэсгийн ахлагч О.Цогтгэрэл “Энэ сонсголыг заавал явуулах ёстой. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, чанартай явуулахын тулд шинжээч томилох ёстой. Тиймээс шинжээч томилж өгөх шаардлагыг УИХ-ын холбогдох газруудад дахин тавина” хэмээн хэлж, сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-10-28
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-10-28
Зочин:
Эмннлгийн ажилчдаар бүү түрээ барь. Дээгүүрээ идсэн уусан нь бүр хэрээс хэтэрсэн дээ. Тэрийг чинь ил болгож буцааж төлүүлэх гээд байна.
2023-10-24
Зөв
2023-10-24
Tulgun Kommunist javxlan xulgaigaa nuux geed sandarch bnaaaa,,,, iim l xulgaichuud bidnii tolgoi deer garaad sheej baagaad doromjilj bna
2023-10-23
Авилгал хээл нь арай дэнджээ. Иднэ ууна гавьяат болно. Энн чинь шудрага нийгэм юм уу. Төсвийн хөрөнгөөс хумсална, тэрбумыг халааслана тэгээд ичихгүй нүүрний арьс шир болжээ...
2023-10-23
Ямар ард түмэн байна яг тийм төр засаг гэж үнэхээр ноомой юм аа монголчууд.
2023-10-23
unen:
2 said ilt uursdiin hunee hamgaalsan ym yriad bn , ingej arisaa hamgaalj boloh ym bol ter sonsgoloo hiij alia togmid jujig tavih hereggui bizdee ? zugeer l idsenii zol , iduulsen tumenii hohi geed helchihgui yavdaa !
2023-10-23
Gggg:
Javhlang tsaazaar av. tegvel daraagiin javhlan garahgui
2023-10-23
Ggg:
Hamag no n javhland bn daa
2023-10-23
irgen:
kovidoor ih tuslamj avsan ni ynen idsen ni ynen tul shalgaj terbumiin huisnuudiig ulsiin orlogo bolgoochee.uuliin am bolgon ynetei jiriin tsalingaaraa hen ch avch chadahgyi bairnuudiig huraaj orlogiin eh yysveriig ol yalanguya setgyylch nertei yumnuudiig shalga het bayajij bna.hahuuliin idsen buruu gariin mungunyyd sh dee
2023-10-23
Жавхлан их сандраад байна. Асуудлын гол эздийн нэг болохоор аргагүй.
2023-10-23
059:
ingeed zarlakhaar chini nuguu terbumaar bair avsan khulgaichid chini neree shiljuulchikhne dee
2023-10-23
Zochin:
Энэ сонсгол заавал хийх хэрэгтэй шүү дээ бараг 3-16 сая төг нэг хүн эмчилсэн гээд л сүртэй яриад эхэлсэн дараа нь 180 мян төг бсон бхэл бүтэн улс яам нь бгаа учрыг олж энэ их 20.0 тэр бум төг юунд яаж зарцуулсанг ард түмэн мэдэх эрхтэй шүү дээ ард түмний татварын мөнгийг ингэж зарцуулаж болохгүй шүү дээ
2023-10-23