Төв банк 2023 онд нийт 59 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Эдгээрийн хамгийн өндөр дүнтэй 560 сая төгрөгөөр мөнгө тээвэрлэх машин, 175 сая төгрөгөөр ширээний компьютер, 147 сая төгрөг зөөврийн компьютер,700 гаруй сая төгрөгөөр цэвэрлэгээ үйлчилгээ, бараа материал, 200 сая төгрөгөөр нууцлалын төхөөрөмж зэрэг худалдан авалтыг хийхээр төлөвлөсөн байгааг Шилэн дансны мэдээллээс харж болно.
Тэгвэл дээрх худалдан авалтын төлөвлөгөөнд багтаагүй тендерийг тус банкнаас зарласан байна. Тодруулбал, Монголбанкны “А” байрны хаалгыг шинэчлэхээр болсон байна. Ингэхдээ хамгаалалтын хаалга гэх нэрээр 30 сая төгрөгийн тендер зарлажээ.
Шинээр суулгах хаалга нь одоо байгаа хаалгатай төстэй дизайнтай, зэвэрдэггүй ган ба модон холимог хийцтэй байхаар тендерийн баримт бичигт тусгасан байна. Мөн хэд хэдэн тусгай шаардлага тавьж байгаагийн нэг нь хаалганы гадна бариул гуулин соёмботой байх аж.
Уншиж байна |