Төрийн өмчийн 300 сургууль дижитал ангитай болно

БНСУ-ын NAVER Cloud ХХК-тэй хамтран “Ухаалаг анги-цахим сургалт үнэлгээний төв” төслийг нээлээ. Ингэснээр энэ онд багтаан төрийн өмчийн 300 сургууль дижитал ангитай болно.
Дижитал ангиас сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаар дамжуулан хичээлээ үзэх юм.
-
Боловсролын салбарт цахим дэд бүтцийг сайжруулсанаар
-
Боловсролын хүртээмж сайжирч, тэгш хамран суралцах орчин бүрдэнэ.
-
Боловсролын чанарын ялгаа арилна
-
Ухаалаг ангид 1-12 дугаар ангийн бүх судлагдахууныг цахим дэд бүтэц ашиглан заах боломжтой
-
Багшийн цахим ур чадвар дээшилнэ
-
Сурагч нэг бүр өөрийн түвшинд нийцсэн хичээл үзэх боломж бүрдэнэ
-
Сурагчдын сурлагын ахиц амжилтыг зөв үнэлэх, дүгнэх боломж бүрдэж багш эцэг эхийн хяналт сайжирна
-
Багш нар ажлын байрнаасаа модуль сургалтад хамрагдан
-
Элсэлтийн Ерөнхий Шалгалт, Чанар, гүйцэтгэлийн үнэлгээг ч олон улсын жишгээр цахимаар зохион байгуулах боломжоор хангагдаж байна.
Ухаалаг анги байгуулах санхүүжилтийг лизинг хэлбэрээр 4 жилийн хугацаанд хуваан төлөхөөр шийдвэрлээд байна. Энэ нь боловсролын салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлж байгаа сайн жишээ юм. 4 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээ, багшийн цахим ур чадвар олгох сургалтыг нийлүүлэгч талаас хариуцна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ