Д.Сарангэрэл: Хүүхдийн амиар цочоо авч Хүүхэд хамгааллын хуулийг оруулж ирлээ
2023-10-20

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

 

 

 Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхэд хамгаалал нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж Засгийн газар хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, кэйс менежмент, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон байна. 

 

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран үйлчлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлж, хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан хамтарсан ба хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүрэг, сум хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн удирдлагад ажиллуулах, Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж ашиглах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.

 

Мөн гэр бүл, нийгмийн орчинд хүүхэд хамгаалах харилцааг өргөжүүлж, шинээр хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, хүүхэд хамгааллын кэйс менежментийн алхам хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр тус бүрээр тусгах зардлыг кэйст тулгуурлан тогтоох, хуулийн этгээд цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг хүүхэд хамгааллын бодлогод төсөвлөхөөр тусгажээ.

 

Түүнчлэн төсөлд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллага, олон нийт сайн дурын ажилтны дэмжлэг туслалцаа, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл оруулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр, төрлийг тодорхойлох, хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативыг батлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна.

 

Хууль батлагдсанаар хүүхэд хамгаалах төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэнэ. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай, цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүүхэд хамгааллын хууль хүүхдийн амиар цочроо авч шуурхай хэлэлцэхээр орж ирлээ. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд энэ хуулийг батлуулах гэж хөөцөлдсөн. Өнөөдөр орж ирж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын хууль ямар ямар заалт ороод одоо байгаа нөхцөл хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэсэн тооцоо судалгаа байна уу? 

 

Уг асуултад салбар яам оновчтой хариулт өгч чадсангүй. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: МУ-д 2.8 сая интернет хэрэглэгч байна. Үүний 1.5 нь сая нь хуурамч хаяг байна. 300 гаруй бүртгэлгүй дугаар байна. Бид хүнээсээ илүү мэдээллийн замбараагүй орчинд байна. Хүүхдүүддээ юу үзүүлж байгаагаа бодоод үзээрэй. Тухайлбал, юнивишн кодоо өөрчилж болохгүй. 1,2,3,4 гээд хүссэн юмаа үзнэ. Хүүхдэд хориглолт байхгүй. Дэлгэцийн хамааралтай хүүхдүүд маш их болсон. Бид нийгмээ цэвэрлэх талаар бодох цаг болсон. Сургуулийн орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхалт байгааг яаж болиулах юм бэ?  

 

Хүүхдүүдийг зөв хүн болгох тал дээр онцгой анхаарах ёстой. Эхлээд Монгол хүн болох ёстой дараа нь дэлхийн хүн болно биз. Монгол зан заншлаараа сургаж, үлгэрлэдэг байдлыг гэр бүлд бий болгох хэрэгтэй. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэдэг хариуцлагыг чангатгах ёстой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бохир нийгмээ цэвэрлэх ёстой. Бэлгийн буруу чиг хандлага руу явуулаад байгаа хүмүүсийг "цэвэрлэх" ёстой. 

 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Ядуурал, архидалт, ажилгүйдэл, нийгмийн сэтгэл зүй хүнд байгаагийн сүүдэр хүүхэд дээр тусаж байна. Хүүхэд эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Тэгэхээр тэр үеийн эцэг эх болгон хүмүүжүүлж, хариуцлагажуулж чадаагүйгийн алдаа. 

Энэ хууль хүүхдийг эрсдэлд оруулахгүй байхад чиглэнэ. Хуульд хүүхдийн цахим орчны хэрэглээний талаар  оруулсан. 

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн тавигдах шаардлагыг баталсан байдаг. Энэ шаардлагад насанд хүрэгчдэд зориулсан контентыг үзэх болоод хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээллээс хамгаалах тухай байнгын хяналт хийдэг. Мөн IPTV, интернетийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд дээр эцэг эхийн хяналтын тохиргооны функцуудыг нэвтрүүлж хяналт тавьж байгаа. 

 

Мөн E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байна. Нэг кноп дарахад эцэг эхэд нь хүүхдийн мэдээлэл очно. Гэмт хэрэг зөрчилтэй гудамжинд таарах юм бол зургийг нь аваад эцэг эх рүүгээ, цагдаагийн байгууллага  зураг илгээж байгаа. Зохих арга хэмжээг цагдаагийн байгууллага хурдан шуурхай авдаг байх хэрэгтэй. Ekids-д гурван өдрийн дотор 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Онцгой тохиолдолд эцэг эх рүүгээ SOS маягаар дохио илгээж болно. 

 

ХЭҮК-ийн Ж.Хунан: МУ бэлгийн чиг хандлагад үндэслэж, ялгаваран гадуурхахыг гэмт хэрэгт тооцсон. Тийм учраас бэлгийн чиг хандлага өөрөөс болоод хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа гэдэг ойлголт ташаа гэдгийг хэлэх нь зөв байх. 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хүүхдийн асуудал хэлэлцэхэд бүх Засгийн газрын гишүүд байх хэрэгтэй. ХНХЯ болон хэдэн харъяа байгууллагын асуудал юм шиг хандлагатай байвал үр дүн, зорилго чинь биелэхгүй. Хэдэн камерын асуудал яриад, тогтолцоог нь босоо болгоод үр дүн гарахгүй. Бүх яам тамгын газар нэгдэж байж үр дүн гарна. 

 

Өндөр төлбөртэй сургуульд сурч байвал сайн хүүхдүүд хүмүүжиж боловсорч байна гэж ойлгодог болсон. Брэндийн хувцасаар гоёж гоодсон бол сайн мундаг хүүхэд гээд ойлгодог болчихсон. Эцэг эхчүүд ч, хүүхэд нь ч ийм ойлголттой. Амьдрах урлаг, хүн хүнээрээ байх тухай, хүнийг хайрладаг байхтай холбоотой хичээл сургалт үнэхээр хоцрогдолтой байна. 

 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Манай бүх сургуулиуд дарьтай торх шиг л болчихсон. Би их айж байгаа. Гашуун үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Сургуулийн орчинд хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Цахилгаан тамхи, цахим дээрэлхэлтийн асуудлууд байна. Насан хүрээгүй хүүхдийн жирэмслэлтийн асуудал байна. Насанд хүрээгүй хүүхдийн үр хөндүүлж байгаа тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Сургуулийн орчинд мансууралт явагдаж байна. Ц.Сандаг-Очир гишүүнтэй санал нэг байна. Ганцхан Иргэний ёс зүй гэдэг хичээл ороод хүүхдийг хүмүүжилтэй болгоно гэж байхгүй. Саяны Боловсролын хуулиар хүүхдэд ганцхан мэдлэг бус мэдлэг, чадвар, төлөвшил олгодог байхаар тусгаж өгсөн. Хүмүүжилгүй боловсрол бол хамгийн аюултай. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-14
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-14
Эргүү царайлсан силикон чихсэн авгай цэцэрхэх гээд ядчих юм. Одоо Монголын төрөөс зайлаач. Хужаагийн эрлийз бүр уаашаа харсан сэтгэлтэй хар санаатай амьтан.
2023-10-21
САНААЧИЛСАН БАТЛУУЛАХ ГЭЖ ХӨӨЦӨЛДСӨН ГЭЧЭЭД ХУУЛЬДАА ЮУ ОРУУЛСАНАА МЭДДЭГГҮЙ ЮМУУ ТЭНЭГ АВГАЙ ЧИНЬ
2023-10-20
Buzar jorlono bolson avgai
2023-10-20
dsn:
neg asuudal bolhoor l mungu dutaad bgaa ym shig tusvuus baahan nemelt gargaj batlah asuudalaa boli ! huuhed hamgaalah baiguullaga mungu dutaad hamgaalj chadahgui bgaa ym bish , tedend setgel uhaan dutaj , mungund nud ulaij bgaa sh uu!
2023-10-20