Говь-Алтай аймгийн төв талбайд холбооны дамраа барин буугаа мөрөвчилсөн Жанчив баатрын гэрэлт хөшөө сүндэрлэж байдаг. Гэтэл энэ хөшөөг өнгөрсөн зун хааш нь ч юм зөөсөн.
Тодруулбал, Алтайчууд 100 жилийн ойгоо тэмдэглэх хүрээн төв талбайгаа засварлахдаа Жанчив баатрын хөшөөг буцаан байрлуулалгүй өнөөдрийг хүрээд байна. Тэгвэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газраас Жанчивын талбайг засварлах тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 107 сая төгрөг байх бөгөөд энэ ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. МУ-ын баатар М.Жанчивын мөнх алдрын гэгээн дурсгал болсон хөшөө төрсөн нутаг Шарга сумын төвд мөн сүндэрлэж байдаг. Тэгвэл хөшөө болон талбайг ийнхүү 107 сая төгрөгөөр засварлахаар болсон байна.
Харин аймгийн төв талбайд байсан Жанчив баатрыг хэзээ буцаан байрлуулах нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр Жанчивын хөшөөг буулгахдаа эвдлэн сүйтгэсэн байна. Иймээс уг хөшөөний суурин дээр Боорчийн хөшөөг байрлуулахаар зэхэж байгаа аж.
Уншиж байна |