Х.Булгантуяа: Сумын эмч, багш нарын цалингийн доод хэмжээ 1.5 сая төгрөг болно
2023-10-19

Чуулганы үдээс хойших хуралдаанаар 2024 оны төсвийг хэлэлцэж байна. 

 

 

Хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа "2024 онд төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулж 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. 2024 төсөвт төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн бусад албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцож оруулсан. Үүнд 532.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

 

Харин хөдөөгийн суманд ажиллаж байгаа 55.8 мянган төрийн албан хаагчдын үндсэн цалинг 40 хувь, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг ажиллаж байгаа 53.4 мянган төрийн албан хаагчдын цалинг сар бүр үндсэн цалингийн 20 хувиар нэмж тооцохоор олгосон. Ингэснээр 105.2 мянган төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20-40 хувиар олгогдоно. Мөн 21 аймаг Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд 6 жилийн нэмэгдэл олгоно. Үүний үр дүнд төрийн мэргэжлийн үйлчилгээ буюу багш, эмч нарын цалингийн доод хэмжээ 1.1 сая, суманд 1.5 болж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Д....н:
Паа бас их мөнгөө.
2023-10-27
Багш нар эцэг эхээс мөнгө шаардахгүй шүү Хорлонтой наймаачин чэнжүүд үнэ дагаад нэмдэг шүү
2023-10-21
5 сая байсан яадаг юм .төрд гарсан шуналт хар лаларуудаа амьдрал хэцүү байх мөнгө ард иргэдэд илүүдэн гэж байхгүй .
2023-10-21
Үнийн өсөлт их байхад цалин хангалтай нэмэх хэрэгтэй .нэмсэн дүр эсгээд яах бодит байдалд нийцэх цалин хангалтай нэмэх хэрэгтэй .
2023-10-20
Ok
2023-10-20
Бодлого зөв.Гүйцэтгэлийн хяналтаа Сангийн Яамтайгаа хамтраад сайн хийгээрэй,Булгантуяа.
2023-10-20
Ажил хийгээгүй хүмүүс л бага тэтгэвэр авч өаыгаа юм биш үүажиллаж өө аысан хүмүлс гайгүй нэмнгдсэн шүү
2023-10-20
Зочин:
Бүрэн тэтгэвриын доод хэмжээг олигтойхон нэмээч бүгдийг нь улны эгнээнд чи шилжүүлсэн шүү.
2023-10-20
Mash zuv. Emch suvilagch bagsh narin tsaling dorvitoihon nemeh heregtei.
2023-10-19
Ok