Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн 6 дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана" гэлээ.
Мөн энэ үеэр НЗДТГ-аас "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан талаар мэдээллээ. Тэрбээр " "Тэнүүн-Огоо" ХХК-иас автобус авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдах, худалдан авах нээлттэй ОУ-ын тендер зарласан. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн дансанд 11 тэрбум төгрөгийн барилт хийж, бүх хөрөнгийг царцаасан" гэлээ.
Уншиж байна |