Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд нь баривчлана
2023-10-18

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна. 

 

 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга  Д.Амарбаясгалан "Засгийн газрын нэхэмжлэлтэй, олон нийтийн бухимдал үүсгэсэн томоохон хэргүүд шүүхийн шатанд очоод буцдаг гацдаг асуудал үүсэж байна. Энэ нь хэдэн жилээр үргэлжилж байгаа нөхцөл байдалд ЗГХЭГ анхаарах ёстой гэсэн үүрэг өгсөн. ЗГХЭГ нь Засгийн газрыг төлөөлж шүүхэд итгэмжлэл авдаг. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, Цемент Шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийсэн. 

 

Анх 2017 онд тус асуудлаар маргаан үүсэж төр иргэний хооронд маргаан үүссэн байдаг. Үүний дараа 2022 онд хэргийг прокурорт шилжүүлсэн. 2023 оны хоёрдугаар сард тус хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийн хилээр гарах хоригийг цуцалсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй байна. Үүнтэй холбоотойгоор биднийг төлөөлж ажиллаж байгаа өмгөөллийн багтай хамтран шүүх, прокурорт удаа дараа асуудал тавьсны үндсэн дээр Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд нь баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Мөн 22 оролцогчтой уг хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн 21 хүнд холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авсан" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ирэхгүй нь тодорхой. барьж ирээд баал
2023-10-19
Гавъяа байгуулсан:
Эрдэнэбилэг Орсоос Эрдэнэтийн 49%ийг монголдоо 400 саяхан доллараар Аваад ирсэн Баатарлаг Гавъяа байгуулсан хүн шүү.Авилгалд идэгдсэн МАН луйварчдын дэхгэд Баатар хүн.Одоо Зэсийн үнэ 1 тонн 8000$оос буухгүй бнаа.Баатарлаг хүн шүү.МАН луйварчдын шоу үргэлжилсээр л..
2023-10-19
ЗУГТАЖ ГАРЧААД ЮУГЭЭЛ ИРЭХЭД НЬ БАРИВЧЛАНА ГЭСЭЭР БАЙТАЛ ХҮРЧ ИРЭХЭВ ДЭЭ ШУВУУДААЧЭЭ ХУРДАН
2023-10-18
S AWI
2023-10-18
ХУРЛЫГ ХИЙЖ БАЙЯ:
ОДОО СЭЖИГТЭН ХУРЛААС ЗУГТСАН ГЭЖ ҮЗЭЭД ТҮҮНИЙГ БАЙХГҮЙ БАЙСАН Ч ХУРЛАА ХИЙЖ ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАДАГ БАЙЯ,ХҮСВЭЛ ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧ НАР НЬ ХУРАЛД ОРОХ НЬ НЭЭЛТТЭЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТЫГ ХУУЛЬДАА НЭМЖ ОРУУЛМААР ЮМ
2023-10-18
39DESH SEKSY ERCHUUDTEI80955877
2023-10-18
SEKSDN80955877 ANYSN SEXSYG
2023-10-18
ИРЭХГУИ ЭЭ ТЭНДЭ ЯСА ШАТАНА
2023-10-18