Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг ТАВАН хувь болгох боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлагыг эхлүүлж, санал асуулга явуулж эхэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар "Сангийн яамны байр суурийг ойлгож байна. Өргөн барьсан, боловсруулсан төсвөө хамгаалах ёстой, үгүй гэж хэлж байх ёстой, татвараар орлого бүрдүүлэхэд л анхаарах ёстой. Эдийн засгийн асуудал бол Сангийн яамны нэг номерын асуудал биш.
Ганцхан жишээ дурьдахад 50 сая төгрөгөөс дээш орлоготой 8.6 мянган ААН, импортын бараа оруулж ирчихээд НӨАТ-ын татвар төлөхгүй байна. НӨАТ-ын татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлбэл татварын шударга ёсны зарчим, иргэдийн орлогод хэрхэн нөлөөлөх боломжийг олж харах ёстой. Бид дэлгэрэнгүй судалгаа хийсэн" гэлээ.
Уншиж байна |