НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар явуулж эхэлсэн. Өнөөдөр өдрийн 12.30 цагийн байдлаар байдлаар 42 мянган хүн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж саналаа өгсөн байна.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй. Энэ удаа цаг хугацааны хувьд боломжгүй зүйл. Ирэх жил НӨАТ-ын буцаан олголтод 400 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийг таван хувьд болгоход нэмээд 600 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Төсөвт тийм боломж байхгүй. Санал асуулга нэгэнт эхэлсэн. Дуустал нь харъя гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлсэн. Миний зүгээс төсвийн нөхцөл байдлаа танилцуулсан" гэлээ.
Мөн тэрбээр нийгмийн сүлжээндээ "Сонгууль дөхсөн хийрхэл “жоомоо алах гэж байгаад, байшингаа шатаах”-д хүргэх вий. НӨАТ-ын 2 хувь бол буцаан олголт биш! НӨАТ-ын баримтыг бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгож, төсвийн орлогыг бүрдүүлж буйн төлөөх урамшуулал юм" хэмээн бичжээ.
П.ГОО
Уншиж байна |