Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавилаа
2023-10-18

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.

 

 

Монгол Упсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгох зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жууллалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хө Пин нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Улс орны үүд хаалга болсон боомдуудаа хөгжүүлээчээ. Өөдлөх айл үүднээсээ гэж үг байдаг да. Арай л санаа зовмоор байдаг шүү.
2023-10-18