Х.Булгантуяа сайд аа, таны яамны харъяа агентлагийг хэн бусниулаад байна вэ
2023-10-18

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 

 

 

Уг хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух үеэр Х.Булгантуяа сайдад хандан "Эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн агентлагийн ТАМГЫН газрын даргаар ажиллаж байна. Тэр дарга нь  буруу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд дарга нь тогтворгүй, агентлаг нь ажиллахгүй байгаа асуудлыг юу гэж харж байна вэ? Хэн нэгнийг гүтгээгүй. Хэрэв гүтгүүлж байгаа хүн байгаа бол нэр төрөө сэргээлгэхээр хандаж болно шүү" гэсэн юм. 

 

Харин Х.Булгантуяа сайд "Олон дарга нарт хариуцлага хүлээж, ажлаа өгсөн. Санхүүгийн хүмүүс гэхэд саяхан шинээр томилогдсон. Хэрэв Эрүүгийн гэмт хэрэг хийсэн хүн байгаа бол та бүхэн ч гэсэн ШҮГЭЛ үлээгээд Төрийн албаны зөвлөл болон АТГ-т өгч болно" хэмээлээ. Тэгэхээр энэ өдрүүдэд Б.Баярсайхан гишүүний Төрийн ордонд онцлон дурьдсан агентлагийг бүтнээр бусниулж буй даргын эрэлд Х.Булгантуяа сайд гарах нь ээ. 

 

Өнөөдрийн байдлаар тус яамны харъяанд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд орж байна. Эдгээр эдгээр байгууллага агентлагуудад Б.Баярсайхан гишүүний нэр дурьдсан Эрүүгин гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн байж таарах нь ээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Эрүүгийн гэмт хэрэгт ял эдэлж байсан хүн агентлагийн ТГ-ын дарга хийж байгааг мэдэж байгаа юм бол Баярсайхан гэгч УИХ-ын гишүүн гэгдэх хүүхэн нэрийг нь хэлээч. Шантаж хийж байх юм. МАН-ын шалгарсан арга юм даа.
2023-10-18