Цэрэг татлагад очоогүй бол 150 мянган төгрөгөөр торгоно
2023-10-17

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ихэсдэг талаар Прокурорын газраас мэдээллээ.

 

 

Тухайлбал, энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр Хан-Уул дүүргийн хэмжээнд 91 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээсэн тохиолдол гарчээ.

 

Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

15.17 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хууль зөрчих

1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Shuud.mn
Сонин хачин
IDRISAA:
For a while i felt i was too weak so they took advantage of me. They defravded me through a crypto trading platform, all my savings , i passed on mortgages until it was far due and almost lost my home. Thank Jesus and then my Inlaw Clay for introducing me to this hacker guy who does recovery and many other technical things. His Email: COINSRECOVERYWORLDWIDE (at) gmail (dot) com).. He only asked me a few questions, i told him what i knew, he took it from there and i rested, before 27hours i heard the deposits back inside my coinbase wallet wooowww felt good. I Urge everyone here who has been in a similar situation, kindly reach out to them to get your funds recovered while its still around. This is where they reply quickest , They even educate you and prevent you from never being a victim again.
2023-10-17