Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Оюунчимэг: Хүний эрхийн үндэсний комисс Аудитын байгууллага хоёроор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар дүгнэлт хийлгэсэн. Аймаг сумдууд хүүхдийн эрхийг хамгаалах мөнгөөр өвс худалдаж авсан гэх мэт тэс хөндлөн зүйлүүдэд зарцуулан тохиолдол гарсан. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах төсвийн хөрөнгийг зарцуулалтад хяналт тавих асуудлыг хуульд хэрхэн тусгасан байгаа вэ. Мөн камержуулалтын асуудлыг цогцоор шийдэх асуудал ямар шатанд явж байна вэ?
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу торгууль зэрэг орлогуудын 40 орчим хувийг орон нутаг авдаг. Энэ орлогыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд буюу гэрэлтүүлэг, камержуулалтад зарцуулахаар хуульчилсан байдаг" гэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 2021 онд МУ-ын Засгийн газрыг хүүхдэд хангалтгүй анхаарч байгаа гэх дүгнэлтийг НҮБ-аас хийсэн. Хуулийн зорилго нь Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох гэсэн байна. Энэ өнөөдөр байхгүй байгаа зүйл юмуу? Энэ хууль яг нийгмийн сенсацийг дарах гэж байгаа юм шиг л харагдаж байна. Хуулийн төсөл дээрээ яам ажиллаачээ. Төсвийн хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцно гээд байх юм. Эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн агентлагийн ТАМГЫН газрын даргаар ажиллаж байна. Тэр дарга нь буруу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ? Хүүхэд хамгаалын төсөв 8 тэрбумаас 14 тэрбум болоолд асуудал шийдэгдлээ юу?
Хамтарсан багт мөнгө өгөөд байсан шийдэгдэхгүй байсан гэж битгий худлаа ярь. Мөнгө өгдөггүй байсан шүү. Сайдад хамтарсан багт ажилладаг Засаг дарга байнга солигддог гэж хэлсэн үү? Хамтарсан багт улс төрийн албан тушаалтан ордог учраас багийн гишүүд байнга солигддог. Бодлого дээрээ үнэлгээ дүгнэлт хийхгүй байж жил болгон төсөв нэмүүлнэ гэж оруулж ирдгээ болих хэрэгтэй. Ямар үндэслэл дээр төсөв нэмүүлэх гээд байгаа юм. Итгэлгүй, хулгай хийдэг төрийн албан хаагчдад боломж олгоод ажиллуулах сонирхол алга. Та нар хүмүүсээ өөрчлөхгүй, хариуцлага тооцохгүй, бодлогодоо дүн шинжилгээ хийхгүй, ажлаа дүгнэхгүй байна.
Уншиж байна |