УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаалчилга гаргаж, хуулийн төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзжээ.
Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж, дэмжихийг иргэдээс хүсчээ.
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачилгад нэгдэж, гарын үсэг зурах бол энд дарна уу. Хуулийн төслийг 100 мянган хүн дэмжсэн тохиолдолд УИХ хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Уншиж байна |