Дарханы төмөрлөгийн үйлдвэр 21 тэрбумаар вагон түрээслэнэ
2023-10-17

2022 оны хавар "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” (ДТҮ) концессын гэрээг Засгийн газраас  цуцалж, төрд авсан. Яг энэ үйл явцын дараа  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өөрийн хөрөнгөөр авсан вагоноо хувийн компанийн нэр дээр бүртүүлж тухайн компанидаа түрээс төлөн вагонаа ашиглаж байсан тухай баримт дэлгэгдсэн. 

 

 

Тодруулбал,  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс мөнгө гаргуулж вагон худалдаж аваад худалдаж авсан. Худалдан авсан вагонаа “Төмөр замын зураг төслийн институт” компанид өмчлүүлсэн. Улмаар “Төмөр замын зураг төслийн институт” компани нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т түрээслүүлээд 55 тэрбум төгрөгийг гаргуулж авсан байдаг. 

 

Тэгвэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр авсан вагонаа эргүүлэн авах талаар үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бололтой. Учир нь тус үйлдвэрээс воган түрээслэхээр тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 21 тэрбум төгрөг байна. Ийнхүү өөрийн хөрөнгө бусдад өгчихөөд өөрөө түрээслэх вагон хайж байгаа төр хийгээд түүний үйлдвэрийн түүх үргэлжилсээр....

 

Сануулахад, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулах тогтоолыг Засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК ажиллаж байгаа гэсэн үг юм. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин