Ховд аймгийн Алтай сумын ЗДТГ 160 саяар ХАШАА хийлгэнэ
2023-10-16

Улаанбаатар хотод хайс, хашаанаас татгалзах “аян” өрнөж буй. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс хашаа хайс хаалт барьсан газруудыг чөлөөлөх ажлыг хоёр жилийн өмнөөс эрчимтэй зохион байгуулж байгаа. 

 

 

Тэгвэл орон нутагт үүний эсрэг хашаа хайс барих ажлыг эхлүүлсэн бололтой. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын нутгийн ордны барилгын ажлыг шинэчлэх, төв талбайг тохижуулах тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг нь 160 сая төгрөг байх юм. Энэхүү хөрөнгөөр хуучин байшин хашаа буулгаж шинэ хашаа, сүүдрэвч, хөшөө барих зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Хашаа барих, хөшөө засварлах энэхүү ажлын хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас гарах юм. 

 

 

Нэг үгээр орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой хөрөнгөөр ийнхүү сумын Засаг даргын тамгын газрын хашаагзасварлах нь ээ.

 

Тус Засаг даргын тамгын газрын байрыг 2022 онд 61 сая төгрөгөөр 2023 онд буюу өнгөрсөн хавар Алтай сумын нутгийн удирдлагын ордныг 100 сая төгрөгөөр засварлахаар тендер зарлаж байжээ. Ийнхүү хоёр жилийн хугацаанд Ховд аймгийн Алтай сум Засаг даргын тамгын газрын байраа 300 гаруй сая төгрөгөөр засварлах нь ээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин