Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг хойшлууллаа
2023-10-13

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааныг үдээс хойш 14 цагаас хуралдуулахаар хойшлууллаа. 

 

 

Өнөөдөр үдээс өмнө чуулганы хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах, хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосон байв. Гэвч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар болов. 

 

Учир нь дээр хуулийн төслүүдийг нийт гишүүдийн олонхын саналаар батлах ёстой ч гишүүдийн ирц хүрсэнгүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс "Ц.Даваасүрэн сайд хоёр өдөр ажил тасаллаа. Хайчсан бэ? Ж.Ганбаатар, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар нар хайчсан бэ? Хууль эцэслэн батлахад хүрээд ирчихдэг баймаар байна. Сайд нар хүрэлцэн ирэхгүй бол ирц хүрэхгүй юм байна. Иймээс санал хураалтыг 14 цаг хүртэл хойшлуулж, чуулганы хуралдааныг түр завсарлуулъя" гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bolichihooch. Uheldej uheldej gishuuntser boltsgooson biz dee.
2023-10-13
Зочин:
Ийм л хулгайчууд шд. Хуралдаа суухгүй гишүүнийг буцаан тат!!! Ямарч чадваргүй төрийн бөөснүүд болсон бна ... тгд 126 малыг бид тэжээх юмуу? Больж үз!!! Нэрийг нь ил тод зарла...!!!!!
2023-10-13