Х.Нямбаатар АВЛИГА хорооллыг нураахаас ажлаа эхлүүлэх үү
2023-10-13

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч боллоо.

 

 

Шинээр томилогдож буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, түүний удирдлагын багт "Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлыг цэгцлэх шаардлагатай. Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний гольдролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй. Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртгөө, алдагдсан ногоон байгууламжаа, алдагдсан цэцэрлэг, сургуулиа нэхэмжлэх бүрэн эрхтэй. Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя!" гэх үүрэг даалгаврыг өгсөн. 

 

Ийнхүү хууль зүйн салбарыг толгойлж байсан сайд 30 жилийн алдаа завхралын үүр уурхай болсон нийслэл хотын түм буман асуудлыг цэгцлэх үүрэг даалгавар авлаа. Өнөөдрөөс шинэ хотын дарга албан үүргээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүний нэн тэргүүнд шийдэх ёстой ажил бол өнгөрсөн зун нийслэл хотыг үерт автуулах дөхсөн тансаг хороолол, худалдааны төвийг цэгцлэх. Мэдээж энэ бол түүнийг тамгаа гардах мөчид өгсөн Ерөнхий сайдын үүрэг даалгавар. 

 

Өнгөрсөн наймдугаар сард Д.Сумъяабазар дарга Улаанбаатар хотын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, үерийн хамгаалалтын бүсийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулахдаа "Aqua Garden" төсөл, "S Outlet" дэлгүүрийн барилгыг нураах захирамж гаргаснаа мэдэгдсэн. Мөн Засгийн газраас Сэлбэ гол дагуух онцгой хамгаалалтын бүсийн 1887 нэгж талбар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу S Outlet-ийн барилга, Aqua Garden төслийн хоёр блокыг буулгаж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын бүсийн газрыг чөлөөлөхөөр болсон. Гэвч Д.Сумъяабазар дарга цаасан дээрх захирамжаа бодит ажил хэрэг болгож чадаагүй.

 

Харин одоо Х.Нямбаатар уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг л харах үлдэж байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Тийм шүү
2023-10-17
Sumyabazar uruu bas ner holbogdson bj magadgui tgd suuld ternii shiidej chadhaargui tolgoini owcin bolson herwee Nymbaatar ajillaa hij chadwal shuudee
2023-10-15
Зочин:
Нямбаатар ч харин нурааж чадах байх шүү гайгүй шудрага
2023-10-15
Chadnaa:
Huuliin medlegtei hun chadnaa. Itgej bn shu. Nyambaataraa. Mongol ulsaa odoo zuv golidtoldoo oruulaad eruul, ayulgui, es zuitei, durem juramtai hot bolgohiin tuluu ajlaarai. Heel hahuuli tomroh tusam daaj dawshgui achaa bolno. Odoo l taslan zogsooh tsag shuu. Shinehen dargadaa amjilt husie. ee.
2023-10-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-14
Нямбаатар нураадаг бол ардчилсан улс гэж юу бхав дээ Харин шүүхэд л баримтаа сайн гаргаж өгөх хэрэгтэй
2023-10-14
Одоо эндээс Х Нямбаатар хэн болох нь мэдэгдэнэ.
2023-10-14
ха ха ха. Зөвхөн дарга нарын хүүхдүүд гадаад явдаг байлаа шүү. За Америк байтугай Москва орох хэцүү мөрөөдөл байлаа шүү дээ. Соц нийгэмд арын хаалга байхгүй бол гуяаны мах мөрөөдөл байлаа. Байнга хагас өлсгөлөн хүүхдүүд Өлсгөлөн хүүхэд насны дурсамж тодоос тод байна. Айлын хоол горьдсон хүүхдүүд л байлаа шүү дээ. Хувьдаа машин авах эрх байхгүй. Оросууд миний мэдэхийн Дорнодын ураныг төлбөргүй үнэгүй зөөдөг байсан байхшүү. За тэгээд коммунизм сайхан байна уу.
2023-10-14
Зочин:
Зорьж очиж зөвшөөрөл авч оронд нь олон түмний эрхийг зөрчсөн бол барилга барьсан хүн хамгийн түрүүнд буруутай. 2 рт зөвшөөрөл өгсөн хүн буруутай. Зөвшөөрөл өгсөн хүн барилга барих этгээдийг дуудаад чи барилга барь гэж дуудааагүй байлгүй. 2 ууланг нь ард олны нэрийн өмнөөс шүүж зохих шийтгэлийг оноох нь зөв
2023-10-14
Мэргээ.:
Харин ч нураахгүйн төлөөлөл гарч ирж байгаа шүү тайван байгаарай.Харин авилгаа л сайн өгөөрэй.
2023-10-13
холбоотой бүх хүнээ нэг дор дуудаж байгаад нурааж дарж ал
2023-10-13
зочин:
Монгол улс дээрэмчин Америкийн гайт Ардчиллыг таягдан хаягаагүй цагт, Марксист үзэл санаанд тулгуурласан социалист нийгэмд шилжээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, нөхцөл байдал улам хүндрэхийг 1000 хувь батлан хэлж байна.
2023-10-13
ха ха ха. Зөвхөн дарга нарын хүүхдүүд гадаад явдаг байлаа шүү. За Америк байтугай Москва орох хэцүү мөрөөдөл байлаа шүү дээ. Соц нийгэмд арын хаалга байхгүй бол гуяаны мах мөрөөдөл байлаа. Байнга хагас өлсгөлөн хүүхдүүд Өлсгөлөн хүүхэд насны дурсамж тодоос тод байна. Айлын хоол горьдсон хүүхдүүд л байлаа шүү дээ. Хувьдаа машин авах эрх байхгүй. Оросууд миний мэдэхийн Дорнодын ураныг төлбөргүй үнэгүй зөөдөг байсан байхшүү. За тэгээд коммунизм сайхан байна уу.
Зөвшөөрөлийг авилга өгч авсан байгаа байх .замбараагүй энд тэнд зай байвал хулхи барилга байшин барьдаг нь бөөн авилга өгч газар аваад гачин заваан юм бариад үнэ өсгөөд л байгаа .
2023-10-13
Зөвшөөрөл өгөөд барилгаа эхлүүлсэн бол яагаад тэр барилгыг барисан хүмүүсийн буруу гэж. Зөвшөөрөл өгсөн нөхдүүдийн буруу болж таарна биз д
2023-10-13
Зочин:
Зорьж очиж зөвшөөрөл авч оронд нь олон түмний эрхийг зөрчсөн бол барилга барьсан хүн хамгийн түрүүнд буруутай. 2 рт зөвшөөрөл өгсөн хүн буруутай. Зөвшөөрөл өгсөн хүн барилга барих этгээдийг дуудаад чи барилга барь гэж дуудааагүй байлгүй. 2 ууланг нь ард олны нэрийн өмнөөс шүүж зохих шийтгэлийг оноох нь зөв
Нямбаатар мэддэг бол ардчиосан улс гэж нэр зүйх хэрэг бна даа
2023-10-13
АВИЛГИН ЭЗЭН 33 36 БЭНЗ Ж УНАД ХУН ДАИРЧИХГЭЭД БАИНА ХУРДАН НУРААА
2023-10-13