Х.Нямбаатар: Улаанбаатарын Шинэ Сэргэлтийн төлөө цаг зуурын хүнд сорилттой нүүр тулахад бэлэн байна
2023-10-12

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.57 хувь нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг дэмжлээ. 

 

 

Санал хураалтын дараа Х.Нямбаатар нийслэлчүүдэд хандан үг хэллээ.

 

Тэрбээр “НИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээж авч байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын тал хувь буюу 1.7 сая хүн амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод хууль эрхзүй, нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээсэн олон тулгамдсан асуудал хуримтлагдсан байна. Уг асуудлууд өнөөдөр гэнэт үүсээгүй.

 

1992 оноос хойших нийгмийн шилжилтийн үр дүнд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс нэмэгдэж, өмч хувьчлалын зарим алдаатай шийдвэрээс орон нутагт ажлын байр байхгүй болж, эмнэлэг, сургуулийн чанар, хүртээмж зэргээс шалтгаалж хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн, газрын наймаа, авлига хийгээд нийслэлийн удирдлага, менежментийн алдаа завхралуудын үр дагавар асуудал хуримтлагдаж үүссэн. Үе үеийн Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд энэ бүх асуудлыг зүгээр харж суугаагүй.

 

Засгийн газраас нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд 27 жилийн дараа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан. Цаашид нийслэлийн эрхзүйн байдал түүнийг дагасан олон хууль тогтоомжуудыг шийдэмгий шинэчлэх шаардлага бидний өмнө хүлээгдэж байна.

 

Нийслэл хотын иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, бүхий л боломж нөхцөл, нөөцөө шахаж ажиллах зорилгоор улс төрийн шийдвэр гаргаж, миний биеийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.

 

Цаашид ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага, ашиг сонирхлын зөрчил, авлигын шинжтэй үйлдэл нь иргэд, олон нийтийн бухимдуулж, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай хэмээн энэхүү шийдвэрийг гаргасан.

 

Миний бие сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж, ажиллахыг эрмэлзэж байна. Зарим шийдвэр нь өнөөдөр давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл болохыг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед хүндхэн зоримог шийдвэрүүдийг гаргаж байж авлигагүй Улаанбаатарын шинэ сэргэлтийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна.

 

Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчид Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж байна" гэв.

 

Мөн тэрбээр дараах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.

 

  1. Нийслэлийн засаглалыг сайжруулах хууль эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ.

  2. Иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

  3. Хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого явуулна.

  4. Хотын хөгжлийг сааруулагч, боомилогч түгжрэлийг багасгахад олон талт, цогц арга хэмжээ авна.

 

Тулгамдсан асуудлын өмнө бууж өгөх эрх бидэнд байхгүй. Харин нээлттэй, авлигагүй, түгжрэлгүй, бохирдолгүй, иргэд ажилтай орлогогүй, эрүүл аюулгүй орчинд амьдардаг Улаанбаатарын төлөө цаг зуурын хүндхэн сорилттой нүүр тулахад миний бие бэлэн гээд Улаанбаатарын шинэ сэргэлтйн төлөө УИХ, Засгийн газар, нийслэлийн албан хаагчид, иргэдийн дэмжлэг ус агаар мэт хэрэгтэйг хэллээ. 

 

Нийслэлийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг томилохыг дэмжсэн тухай НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлж, Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар хотын даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улс Америк Ардчилалаас салаагүй цагт, маркисит үзэл снаанд тулгуурласан социалист нйигэмд орох хувьсгал хийгээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, харин ч улам дордоно гэдгийг 1000 хувь батлан хэлье!!!
2023-10-13
zochin:
umxii unertei jolooch umxii tax -g ogt bitgii yavuul
2023-10-13
zochin:
mon ch aumaar daa xureenii buzar barag 130 jiliin nastai yana daa amjilt xusey
2023-10-13
Нямбаатар хүү одоо зоригтойхон шиг үзнэ шүү!!! Юун түрүүнд албан бус такси буюу хаагийчдыг "халах" хэрэгтэй байна!!! Үүний тулд албан таксиг хүрэлцээтэй, баталгаатай, хяналттай болгох хэрэгтэй!!! г.м. Амжилт хүсье!!! Зөв ажлыг иргэд дэмжинэ шүү!!!
2023-10-12