Хотын даргын томилгоог хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан үргэлжилж, төлөөлөгчид үг хэлж байна. Энэ үеэр хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар нэр дэвшигч Х.Нямбаатар үнэт зөвлөгөө өглөө.
Төлөөлөгч Б.Сүхбаатар “Хот гэдэг том айл. Бүх асуудлыг шийдэх боломжгүй. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг бүгдийг нь шийдэх боломжгүй. Тиймээс эрэмбэлж шийддэг. Эрэмблэхдээ иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгчтэй ярилцаж шийдвэл хамгийн зөв, оновчтой шийдэл болно.
Гаднаас баахан зөвлөх авч ирээд, нөгөө хүмүүсийнхээ үгэнд ороод хотын ажил, амьдралыг ойлгохгүй явчих вий! Үүнийг анхаараарай гэдгийг зориуд хэлье.
УИХ-аас ч юм уу гаднаас зөвлөх ирэхээр шал өөр байдлаар зөвлөөд байдаг. Хотыг ойлгодоггүй, мэддэггүй. Хотод судалгааны хүрээлэн, хот байгуулалт төлөвлөлтийн газар бий. Олон судалгаа хийж, төлөвлөөд, ажил нь эхлэхэд бэлэн байгаа. Тэр бүхнийг эрэмбэлж, зөв оновчтой ажиллаарай” хэмээн захилаа.
Уншиж байна |