Д.Пүрэвдаваа: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой
2023-10-12

НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Төлөөлөгчид хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр төлөөлөгч Д.Пүрэвдаваа НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг ёсзүйн хариуцлага хүлээж, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

 

Тэрбээр "2020-2024 оны НИТХ хамгийн чадамжгүй, хамгийн үр дүнгүй, хурлын тоогоо багасгасан хурал байна. Ж.Батбаясгалан дарга дэгэндээ өөрчлөлт оруулж, сар бүр хуралддаг хурлыг улиралд болгож багасгасан.

 

Ж.Батбаясгалан дарга битгий бухимдаарай, та АН-ын саналыг их бухимдалтай хүлээж авч байна лээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв Ж.Батбаясгалан даргад байдаг. Гурван жилийн хугацаанд нэг ч тайлан сонсож үзээгүй.

 

МАН-ынхан 2020 онд “Хүчээ нэгтгэе” гэж орж ирэхэд Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Одоо Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ийм эрх бүхий албан тушаалтан. Ёсзүйн хариуцлага хүлээгээд Д.Сумъяабазар даргатай адил огцрох ёстой" гэв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН ДАРГА ОГЦОР, ОГЦОР
2023-10-12
МАШ ЗУВ ЛАЛАР
2023-10-12
AN-YN PIZDANUUDYN MEDDEG YUM NI OGTSRUULAKH , KHUTSWAA , ULS ORON , ARD IRGEDED TUY CH KHEREGGUI PIZDANUUD
2023-10-12