НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэж байна. Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатараас төлөөлөгчид асуулт асууж, хариулт өгч байна.
НИТХ дахь ХҮН-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас хотыг үргэлжлүүлэн удирдах уу эсвэл хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нийслэлийг "хаях" уу гэдгийг тодрууллаа.
Энэ асуултад нэр дэвшигч Х.Нямбаатар "Хэрэв та бүхэн дэмжиж, Ерөнхий сайд батламжилбал бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтарч, их хотын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. Товчхондоо, би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана" гэсэн хариултыг өглөө.
Уншиж байна |