УИХ-ын чуулганы хуралдаанаар ·Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар " Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн ээ, чи НӨАТ-ын талаар надад мэдээлэл өгнө гэсэн дээ, таг л байна. 2024 онд НӨАТ-ын буцаан олголтод 430 тэрбум төгрөг төлөвлөсөн. НӨАТ-аас олох нийт орлого 4.5 их наяд. Хуулиараа 20 хувийг буцаан олголтод зарцуулах ёстой. 4.5 их наядын 20 хувь 900 тэрбум төгрөг байгаа биз. Тэгэхээр хууль зөрчиж байгаа юм бишүү. Буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж байгаа юм бишүү. Энэ талаар мэдээлэл бэлдэж ирүүлээрэй. Бид хуультайгаа нийцүүлж шаардлага тавина. Нийтээр нь НӨАТ-ын ачааллыг бууруулах бодлогыг боловсруулж танилцуулмаар байна. Үүн дээр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Г.Алтанзаяа судалгаа хийгээд танилцуулаарай" гэлээ.
Үүний дараа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Уншиж байна |