С.Амарсайхан: Угаар үнэртсэн асуудлаар эцсийн дүгнэлт гараагүй байна
2023-10-12

Өнөөдөр өглөө нийслэлийн хэд хэдэн хэсэгт газтай төстэй зүйл үнэртсэн талаар иргэд нийгмийн сүлжээнд бичсэн. Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төв газ алдсан шалтгаанаар ажиллахгүй байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. 

 

 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Дүүргүүдэд самналт хийгээд Дүнжингарав орчимд мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд тодорхой мэдээллээ өгнө. Угаар үнэртсэн асуудлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй байна. Газ дэлбэрсэн гэдэг асуудал нь өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон.  Налайх дүүргийн төмрийн үйлдвэрийн гагнуурчин гагнуур хийх үедээ газ дэлбэрч түлэгдсэн осол гарсан. Өнөөдрийн асуудалтай холбоогүй.  Бүх дүүргүүдээр явж цахилгаан станц, газын үйлдвэр, ШТС-аас газ нефтийн бүтээгдэхүүн алдагдсан асуудал байхгүй байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байна. Байцаагч нар ажиллаж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-12