Таван жилийн өмнө сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан. Жилээс жилд үйлдвэрлэсэн түлшний чанар муудаж байгаа гэх иргэдийн шүүмжлэлд өртөх болсон тус компанийн хувьд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд төсвийн багагүй хөрөнгийг захиран зарцуулдаг.
2023 онд л гэхэд тус компани 245 нэр төрлийн бараа үйлчилгээг худалдан авахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, ажилчдын хувцас, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, хоол, ахуйн ба бичиг хэргийн бараа материал, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх гэх мэт 245 бараа үйлчилгээг шууд болон шууд бусаар худалдан авах юм. Тэгвэл энэхүү төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалтын зарыг тус компани https://www.tender.gov.mn/ сайтад байршуулсан байна. Тодруулбал, Таван толгой түлш компани 480 сая төгрөгөөр галын машин худалдан авахаар болсон байна.
Тус компанийн жилийн төлөвлөгөөнд 20 гаруй сая төгрөгөөр Галын машины гражийн барилгын зураг төсөл, төсөв боловсруулах зураг боловсруулахаар төлөвлөсөн байв. Нэг үгээр жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалтыг хийх тендерийг тус компаниас зарлажээ.
Уншиж байна |