Х.Нямбаатарын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ
2023-10-12

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ногоон автобусны худалдан авалтаас үүдэн хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа өгөөд буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг нэр дэвшүүлээд байна. Түүний томилгоог НИТХ өнөөдөр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.  

Shuud.mn
Сонин хачин
МАНгаруудаа.Битгий шаа
2023-10-12